BIGBANG болон EXO хамтлагууд Гиннесийн номонд бичигдэнэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-09-04

Кпоп урсгалын томоохон төлөөлөгчид болон Bigbang болон Exo нар Гиннесийн номонд бичигдэхээр болжээ.  

MAMA (Mnet Asian Music Awards) нь жилд ганц л удаа зохион байгуулагддаг бөгөөд Азийн хамгийн нэр хүндтэй хамтлаг, дуучид оролцдогоороо онцлогтой юм.  Харин  "Daesang" хэмээн нэрлэгддэг энэхүү дээд шагналыг Bigbang болон EXO хамтлагууд тус бүр таван удаа хүртсэн байна.  Ийнхүү тэд MAMA-ийн түүхэнд хамгийн олон "Daesang" авсан хамтлагууд тул гиннесийн номонд бичигдэж байгаа аж.

Дэлхийн Гиннесийн хүрээлэнгээс тэдэнд Гиннесийн номонд бичигдэж буйд нь баяр хүргэжээ.

#Kpop #GuinnessBook