Өмнө нь 6-р сарын 18-нд болсон анхны шүүх хурал дээр, прокуророос Taeil болон түүний хамсаатнууд болох ноён Ли, ноён Хонг нарт бэлгийн хүчирхийллийн онц ноцтой хэлбэр (aggravated quasi-rape) үйлдсэн гэх үндэслэлээр тус бүр 7 жилийн хорих ял оноохыг хүссэн юм.
Харин 7-р сарын 10-нд Сөүл хотын Төв дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн 26-р тасаг Taeil болон түүний хамсаатнуудад тус бүр 3 жил 6 сарын хорих ял оноосон бөгөөд дараах нэмэлт шийтгэлүүдийг оноолоо:
Шүүхийн мэдэгдэл:
“Яллагдагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд нотлох баримтууд дээр үндэслэн тэднийг гэм буруутай гэж дүгнэлээ. Хохирогч нь согтуурлын улмаас эсэргүүцэх чадваргүй байсан бөгөөд хэрэг нь ноён Ли-гийн орон сууцанд гарсан. Гадаадын жуулчин өөр орчинд хүчирхийлэлд өртсөн тул сэтгэлзүйн гүн хохирол амсаад байна. Гэвч шүүх нь яллагдагч нар анх удаа ийм хэрэгт холбогдсон, мөн хохирогч шийтгэл оноох хүсэлгүй байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.”
Taeil-ийн хуульч өмнө нь Тaeil өөрийн гараар бичсэн өргөдлийг хуулийн байгууллагад өгсөн хэмээн, ял хөнгөрүүлэх хүсэлт тавьсан ч, шүүхээс дараах үндэслэлээр татгалзсан:
“Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь тухайн этгээдийн орон байр нэгжиж, нотлох баримт хураасны дараа хийгдсэн тул үүнийг сайн дураараа буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй. Иймд ялыг багасгах үндэслэл биш юм.”
Шүүгч ял оноосны дараа “баривчлахтай холбоотой ямар нэг санал байна уу?” хэмээн асуухад Taeil ямар ч хариу хэлээгүй.
Хэргийг сануулбал:
Өнгөрсөн оны 6-р сард, Taeil болон хамсаатнууд гадаад эмэгтэйг согтуурсан үед нь ухаангүй байхад нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг гарсан. Хэргийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
Taeil анхны шүүх хурлуудад чөлөөтэй ирж оролцож байсан. Гэвч ял оноосны дараа газар дээрээ баривчлагдан хорих анги руу шилжлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!