Өнөөдрийн /6-р сарын 18/ шүүх хурал дээр Taeil болон түүний хоёр хамсаатан “хүнд хэлбэрийн хүчин” үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын зүгээс хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон юм.
Түүний хэрэг нь “хүнд хэлбэрийн хүчин” буюу бүлэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдалд буй хохирогчид халдсан гэх зүйл анги бөгөөд прокурорын зүгээс Taeil-д 7 жилийн хорих ял төлөвлөсөн байна.
Хэргийн талаарх олон нийт анх 2023 оны 8-р сарын 28-нд, Taeil NCT хамтлагаас гарсан тухай мэдэгдэлтэй зэрэгцэн сонссон.
Хэргийг илчилсэн прокурорын мэдүүлэг:
Хэрэг 2023 оны 6-р сарын 13-нд шөнийн 2:33 цагт Itaewon дахь бааранд болсон.
Taeil болон хамсаатнууд нь тухайн хятад эмэгтэйг өмнө нь таньдаггүй байсан.
Тэд хамт ууж, дараа нь эмэгтэйг хүчээр таксинд суулган, Сөүлийн Bangbae дүүрэгт орших нэгнийхээ байранд аваачжээ.
4:00-4:30 цагийн хооронд хохирогч нь ухаангүй, согтуу байхад бүлэглэн хүчирхийлсэн гэж прокурор мэдэгдсэн.
Taeil-ийн өмгөөлөгчийн мэдэгдэл:
Taeil сайн дураараа цагдаад мэдүүлэг өгч, хохирогч болох Хятад иргэнээс уучлалт хүссэн. Хохирогчоос ‘цаашид ял оноохыг хүсэхгүй байна’ гэсэн утгатай захидал ирсэн.
Прокурорын хариу:
Прокурорын зүгээс Taeil-ийн мэдүүлгийг чин сэтгэлийнх гэж үзэх боломжгүй гэж үзсэн юм. Тэд түүний буруугаа хүлээн зөвшөөрсөн үйлдэлд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор Taeil болон түүний хамсаатнуудыг баривчлаагүй байгаа, учир нь тэд гэмээ хүлээн зөвшөөрсөн тул зугтах эсвэл нотлох баримт устгах магадлал бага гэж шүүх үзсэн байна.
Олон нийтийн уур хилэн:
Хамгийн цочирдом зүйл бол — хэрэг гарснаас ердөө нэг хоногийн дараа, 6-р сарын 14-нд Taeil Instagram Live хийж төрсөн өдрөө тэмдэглэж, фенүүдтэйгээ ярьж, инээж, төгөлдөр хуур тогложээ.
Энэхүү хэрэг нь зөвхөн хууль эрх зүйн асуудал бус, олон нийтийн итгэл, уур хилэн, айдсыг нэг дор төрүүлж байна. Одоогоор Taeil болон түүний хамсаатнуудыг саатуулалгүйгээр шалгаж байгаа ч шүүхийн эцсийн шийдвэр олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.
Эх сурвалж: Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!