Заавал үзэх К-драмууд


Б.Мишээл | YOLO.MN
2019-07-26

К-драма үзэгчдийн тоо өдөр ирэх тусам улам өсч байгаатай холбогдуулан заавал үзэх драмуудын жагсаалтыг гаргалаа. Солонгос кино гэхээрээ л өс хонзон, баян эр, ой санамжаа алдалт, бас дээр нь 100 гаруй ангитай гээд олон зүйлс бодогдож байна уу? Тэгвэл эдгээр кинонууд нь орчин үеийн к-драма буюу ихдээ 20 ангитай. Мөн үзэхэд үнэхээр сонирхолтой, уран зөгнөл, харагдах орчин сайтай бөгөөд таныг уйдаахгүй. Эдгээрээс аль нэгийг нь үзэхэд л дараа дараагийн драмуудыг үзмээр санагдах болно.

1.    Сайн чөтгөр

Агуулга: Мөнх амьдралаар шийтгүүлсэн чөтгөр сүйт бүсгүйтэйгээ уулзсан цагт л үхэх тавилантай бөгөөд 900 жил амьдарчээ. Бурхан түүний амьдралыг дуусгахаар шийдэж сүйт бүсгүйг нь дэлхий рүү явуулдаг. Гэсэн хэдий ч сүйт бүсгүйтэйгээ уулзсан чөтгөр амьд үлдэхийг хүсэх юм. Цааш киноны үйл явдал тун сонирхолтойгоор өрнөнө. Мөн энэхүү киноны тэмдэглэлийг уншихыг хүсвэл https://www.yolo.mn/z/3940 энд дараарай.

2.    Цэнхэр тэнгисийн домог

Агуулга: Лусын дагина өөрийн амьдралдаа ганц л хүнийг чин сэтгэлээсээ хайрлах тавилантай бөгөөд өөрийнх сэтгэл нэгэн эрд алдардаг. Нөгөө эр түүнийг лусын дагина гэж мэдэлгүйгээр гэртээ амьдруулдаг. Харин киноны явц дунд түүнийг лусын дагина гэж мэдэх болов уу?

3.    Нарны үр сад

Агуулга: Нөхцөл байдал хэцүү, хүнд халдлагатай бүсийг хамгаалахын тулд Солонгосын засгийн газраас шилдэг цэргүүдээс бүрдсэн салаа болон мэргэжлийн эмч нарын багийг илгээдэг бөгөөд тэнд хамгаалахаар очсон цэргийн дарга болон эмч хоёрын сэтгэл хөдөлгөм хайрын романсыг энэ киноноос үзэж болох юм.   

4.    Мөрөөдлөөс ч илүү

Агуулга: Урлагийн ахлах сургуулийн сурагчид хүсэл мөрөөдлийнхөө төлөө найзуудынхаа хамт олон адал явдлыг туулдаг. Тэднийг ямар ямар хөгжилтэй адал явдал туулсныг энэ киноноос үзэх боломжтой юм.

5.    Миний дурлалын бурхан

Агуулга: Гол дүрийн эрэгтэй боксоор хичээллэдэг бөгөөд хүнд гэмтлээс болоод алдартай, нууцлаг дасгалжуулагч болдог. Харин гол дүрийн эмэгтэй нь шүүгч байсан бөгөөд илүүдэл жингээсээ болоод их ичдэг. Гол дүрийн хоёр маань хамт бэлтгэл хийхээр болдог бөгөөд бэлтгэл хийх явцдаа бие биедээ хайртай болцгоодог.

6.    Энэ бол хайр

Агуулга: Гол дүрийн эмэгтэй нь сэтгэл зүйч бөгөөд гол дүрийн эрэгтэйд тусалдаг. Гол дүрийн эрэгтэй эцгээсээ болоод хий юм харах сэтгэцийн өвчтэй. Энэ хоёр санаандгүй байдлаар хамт амьдрах болж бие биедээ сэтгэлтэй болдог. Эрэгтэйн өвчнийг эдгээж чадах болов уу?

7.    Тэр хөөрхөн байсан

Агуулга: Багадаа гол дүрийн хоёр маань сайн найзууд байсан бөгөөд эрэгтэй нь гадаад руу явдаг. 15 жилийн дараа дахин уулздаг бөгөөд гол дүрийн эрэгтэй нь үнэхээр царайлаг сайхан залуу болсон байлаа. Гэтэл гол дүрийн эмэгтэй өөрөөсөө ичиж царайлаг найзаасаа өөрийнх оронд тоглоод өгөөч хэмээн гуйдаг. Киноны маань үйл явц цааш яаж үргэлжлэх бол?

8.    Пинокио

Агуулга: Гол дүрийн эмэгтэй нь худал хэлж чаддаггүй учраас түүнийг пинокио гэж нэрлэдэг. Гол дүрийн залуугийн аав гал сөнөөгч байсан бөгөөд золгүй тохиолоор нас бардаг. Түүнийг гал санаатай тавьсан хэрэгт буруутгадаг бөгөөд түүний хүү болох гол дүрийн залуу энэ хэргийн үнэнийг олохыг тулд сурвалжлагч болж хэргийн үнэнийг нийтэд ил болгодог. Тэгэх явцдаа гол дүрийн эмэгтэйд сэтгэлтэй болдог.  

9.    Чамайг унтаж байх хооронд

Агуулга: Гол дүрийн хоёр маань зүүдэндээ ирээдүйд болох гэж байгаа хэргүүдийг хардаг бөгөөд тэр зүйл болохоос өмнө аврахыг хичээдэг. Гол дүрийн эрэгтэй нь прокурор бөгөөд хэргүүдийг шийдэхэд тусалдаг. Тэднийг зүүдэндээ ямар хэргүүдийг харж хамтдаа ямар адал явдал туулдаг талаар энэ киноноос үзэж болох юм. Мөн өмгөөлөгч, прокурор, сэтгүүлч болох гэж буй хүмүүс үзвэл их сонирхолтой байх.  

10. Сүнстэй тулалдагч

Агуулга: Бага байхаасаа сүнс харах хараалтай төрсөн хүү энэ чадвараа ашиглан муу сүнсүүдийг зайлуулж энгийн иргэдэд тусалдаг. Гол дүрийн эмэгтэй нь сайн сүнс бөгөөд тэр хоёр хамтран муу сүнсүүдийг устгадаг. Тэгэх явцдаа бие биедээ сайн болдог хэдий ч яаж хүн, сүнс хоёр бие биедээ сайн байж болох билээ? Цаашид юу тохиолдсон бол?

11. Манан

Агуулга: Солонгосын хамгийн алдартай нэвтрүүлэгчийн тухай өгүүлэх кино. Нөхөр нь өмгөөлөгч бөгөөд тэр хоёрын харьцаа тийм ч сайн биш. Гол дүрийн эмэгтэй хуучин найз залуутайгаа онгоцны буудал дээр таардаг. Хуучин найз залуу нь алдартай тамирчин болсон бөгөөд нэвтрүүлэгтээ урьж оролцуулдаг. Даанч хуучин найз залуу нь авто машины осолд орсон байдалтай олддог бөгөөд цагдаа нар үүнийг осол биш аллага хэмээн гол дүрийн эмэгтэйг буруутгадаг. Тэр буруутан мөн болов уу?

12.  Сарны хосууд

Агуулга: Ирээдүйгээс өнгөрсөнд очсон бүсгүйн хувь тавилан хаант улсын хамгийн том гэр бүл, тэр дундаа хаан ширээний төлөө тэмцэлдэх хан хөвгүүдтэй холбогдоно. Хайр дурлал, хор шар, хаан ширээний төлөөх тэмцлийг энэхүү кинонд гайхалтайгаар өгүүлсэн байх юм.

Мөн өөрийн үзэж байсан хамгийн гоё драмуудын тухай доорх сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

#Korean_Drama