2026 оны хавар, зуны гутлын 10 трэнд


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

2026 онд стиль, загвар улам хөгжиж, орчин үеийн чиг хандлага нь тав тух ба гоо зүйг хослуулж байна.

1. T-Strap сандаал

Хурууны завсар ордог энгийн сандаалын илүү дэгжин хувилбар болох T-strap нь хөл даган нарийхан оосортой. Хар эсвэл зөөлөн өнгөтэй байж болно. Намхан ултай загварууд нь сүлжмэл оруулга, содон өнгөөр ялгардаг бол өсгийтэй хувилбарууд нь илүү гоёлын төрх бүрдүүлнэ.

2. Нарийхан пүүз (Slim Sneakers)

Өнгөрсөн намрын балетний пүүзний илүү боловсронгуй хувилбар. Намхан ултай, эмэгтэйлэг хэлбэртэй энэ пүүз нь минималист хүмүүст төгс тохирно. Даруухан өнгө өдөр тутамд амархан зохицох бол амьтны хээ, тод өнгө нь энгийн хувцсыг илүү сонирхолтой болгоно.

3. Дэгжин углааш (Chic Flip-Flop)

Зуны амралт, далайн уур амьсгал өдөр тутмын стильд орж ирж байна. Энэ улиралд углааш нь илүү загварлаг болж, тод өнгө, намхан өсгий, жижиг платформон ултай хувилбарууд гарч ирсэн. Энгийн цагаан футболк, жинстэй хослуулбал маш cool харагдана.

Жишээ нь Hailey Bieber хүртэл хар өнгийн outfit-тайгаа намхан өсгийтэй углааш хослуулж харагдсан.

4. Аргүй loafer (Backless Loafers)

Намрын классик loafer гутал хаварт илүү хөнгөн, аргүй (backless) хэлбэрээр шинэчлэгдсэн. Victoria Beckham болон Bottega Veneta-гийн тайзнаа энэ загвар хүчтэй гарч ирсэн. Амархан өмсөж тайлах боломжтой хэрнээ дэгжин.

5. Гоёлын гутал (Fancy Footwear)

Цэцгэн чимэглэл, гялалзсан чимэглэлтэй гутлууд анхаарал татаж байна. Хурим, арга хэмжээнд гоёлын даашинзтай төгс зохицоно.

6. Балетийн гутал (Ballet Flats)

Нэг үеэ бодвол хуучирсан гэж тооцогдож байсан балетийн гутал 2026 онд эргэн ирж хүчтэй трэнд болжээ. Тав тухтай хэрнээ дэгжин. Минималист стильд төгс зохицно.

Ялангуяа улаан өнгө нь илүү шинэлэг, загварлаг харагдуулж, энгийн хувцсыг хүртэл “амьдруулдаг”.

#гутлын трэнд