Шүд шарлуулах бидний мэдэхгүй 5 зуршил


Г.Нандин | YOLO.MN
2022-04-20

Хүний шүд цав цагаан байна гэж байхгүй ч цайвар цагаан шүд гоо үзэсгэлэн, эрүүл мэнд, цэвэрч байдлыг илтгэж байдаг. Чихэр их идэх, шүдээ арчлахгүй байх нь шүд шарлуулах шалтгаан болно гэдгийг бид бүгд мэддэг ч зарим нэг тэр бүр мэддэггүй, магадгүй санаанд чинь ч багтахгүй үйлдэл, зуршлуудыг хүргэж байна. 

Жүүс, цай

Кофе шүдийг шарлуулдаг гэдэг нь түгээмэл факт. Харин бидний уух дуртай өөр бусад цай, ундаа, цайнууд кофетой адил шүд шарлуулдаг гэдгийг мэдэх үү? Жүүс, жимсний агууламжтай цай нь фосфор, нимбэгийн хүчил, түүнчлэн элсэн чихрийг маш их хэмжээгээр агуулдаг ба эдгээр нь нийлэхээрээ шүдний давхаргыг нимгэлж шарлах шалтгаан болдог байна. 

Шийдэл: Ус их ууж, жимсний агууламжгүй цай уух. Жүүс ууж байгаа тохиолдолд мөс, эсвэл ус нэмж шингэлэх.

Хоол идсэний дараа шүдээ угаах

Зарим хоол, уух юм нь шүдний хамгаалах давхаргыг түр хугацаанд зөөллөдөг. Тиймээс шүдээ буцаж хатуурахаар нь сойз хүргэхгүй бол хамгаалах давхаргыг гэмтээх аюултай. Мөн хамгаалах давхарга зөөлөрсөн байхад угааснаар уг хүчиллэгийг шүдний гүн рүү оруулж дотроос нь идэх эрсдэл үүсгэдэг.

Шийдэл: Хоол идэж, юм уусныхаа дараа дор хаяж нэг цагийн дараа шүдээ угаах.

Газтай ундаа, ус

Газны бөмбөлгүүд нь нүүрстөрөгчийн давхар ислийн тусламжтайгаар үүсдэг ба дээр дурдагдсан хүчил болж уусдаг. Энэ нь ундаанд агуулагдаж байгаа сахартай нийлэхээрээ шүдийг хүчтэй гэмтээх аюултай (шүд, буйлнаас салах эрсдэлтэй).

Шийдэл: Газтай ундаа, ус балгасныхаа дараа шүдээ усаар зайлж хүчиллэгийг шүдэндээ хүргэхгүй байх, эсвэл сыр гэх мэт зөөлөн зүйлээр даруулах нь хүчиллэгийг идэвхгүйжүүлүүлдэг.

Олон давтамжтай юм идэх

Илүү эрүүл амьдралын хэв маягтай байхын тулд өдрийн турш бага хэмжээгээр олон давтамжтай идэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Хүний ам хоол идсэнээс хойш 30-40 минут өөрийгөө цэвэрлэдэг ба энэ боломжийг олгохгүй байн байн юм идэх нь шүд байнгын дайралтад өртөж байна гэсэн үг. Үүнд гол асуудал нь сахарын агууламж ихтэй хүнс.

Шийдэл: Сахарын агууламж ихтэй зүйлсийг үндсэн хоолны үед л идэх, өдрийн бусад үед сахарын агууламжтай юм идэхээ багасгах.

Хангалттай ус уухгүй байх

Ус хангалттай хэмжээгээр уухгүй байх нь бие махбодод хор хөнөөлтэйгөөс гадна, шүдийг шарлуулна. Хүний ам өөрийгөө цэвэрлэх гэж шүлс ялгаруулдаг ба биед хангалттай ус байхгүй бол чадахгүй. Мөн ус сайн ууснаар энэ процессыг хурдасгаж болно.

Шийдэл: Өөрийн биеийн жинд тохирсон хэмжээний усыг өдөрт заавал уух, уухдаа амаа давхар цэвэрлэх.

Эх сурвалж:bupadental, redonline

#Зөвлөгөө