Амралтын өдрөөр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-12-22

Шинэ жилийн баяр ойртон ирж буй энэ амралтын өдрүүдээр хийх зүйлийнхээ төлөвлөгөөг шийдэж амжаагүй байгаа бол энэхүү мэдээлэлтэй танилцаарай.

THE OPEN MIC #51

Хэзээ: 12-р сарын 23-нд 17:00 цагаас
Хаана: Caffe Bene Bodi Tower
Дэлгэрэнгүй: Дуртай зүйлээ хэнээс ч хараат бус дур зоргоороо хийнэ гэдэг л бидний энэ их завгүй, ухаангүй амьдралын хамгийн ГОЁ АМТ нь байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэгвэл бид тийм л зүйл хийдэг. Уур хүрч бухимдаад, ганцаардаж гуниглаад, эвсэл зүгээр л тайван суухыг хүсвэл THE OPEN MIC-г зориод ирээрэй. Бид танийг өөрийнхөөрөө байгаад чинь алга нижигнүүлэн ташиж, хүссэн зүйлийг чинь хамтдаа бүтээлцэхээр ЗАЛУУС БҮХНИЙ МӨРӨӨДЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХ БОЛНО!


ТА ДАВТАГДАШГҮЙ ЦОР ГАНЦ

Хэзээ: 12-р сарын 24-нд 12:00 цагаас
Хаана: "Шуурхай зар" сонины байрны 2-р давхар АНДРА АКАДЕМИ
Дэлгэрэнгүй: Охид, бүсгүйчүүдэд амралтын нэг өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулж "Андра" академи нээлттэй өдөрлөгийг охид бүсгүйчүүдэд зориулан зохион байгуулна.

 Нээлттэй өдөрлөгийн сургалтын хөтөлбөр:

- Алхаа гишгээ
- Имидж бүрдүүлэлт, хувцаслалт
- Арьс арчилгаа & нүүр будалтын зөвлөгөөг энэ өдөрлөгийн үеэр заах болно

Холбоо барих утас: 98333324, 96092112
Тасалбар: 30000₮, 35000/үүднээсээ/


KIDS ENGLISH READING SPACE

Хэзээ: 12-р сарын 24-нд 12:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Бид англи хэлний ярианы клуб хөтлөн явуулдаг байсан бол энэ удаа бид уншлагын клубтэй боллоо. 9-16 насны хүссэн хүүхэд ирж болох бөгөөд бид англи хэл дээр үлгэрийн ном, зохиолын номнуудыг унших болно.
Тасалбар: 5000₮


ЗАЛУУСЫН БОЛОВСРОЛ

Хэзээ: 12-р сарын 23-ны 17:00 цагаас
Хаана: Happiness Center
Дэлгэрэнгүй: Эх орны хөгжил дэвшил, өнгө төрхийг тодорхойлох ирээдүйн мундаг залуусын мэдлэг, мэдээлэлд зориулж "Завгүй залуу нас" цуврал лекцийн энэ оны сүүлчийн лекц уулзалтаа хүргэхэд бэлэн болсныг дуулгасан байна.

Энэ удаагийн хүндэт зочноор "Зориг сан" ТББ-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Б.Цолмон оролцож залуучууд бидэнд "Залуусын боловсрол" сэдвээр өөрийнхөө зүгээс үнэтэй зөвлөгөө өгөхөөр боллоо.

Энэ удаагийн арга хэмжээгээр "Зориг сан"-ийн тэтгэлэгт хөтөлбөр болон манлайллын хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцах бөгөөд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тасалбар: Үнэ төлбөргүй


"20 НАСТАЙ ӨӨРТӨӨ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ" НОМЫН НЭЭЛТ

Хэзээ: Интерном төв салбар
Хаана: 12-р сарын 24-ны 15:00 цагаас
Дэлгэрэнгүй: "Balj & Purev Publishing"-с эрхлэн гаргаж буй "20 НАСТАЙ ӨӨРТӨӨ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ" ном та бидний гар дээр ирэхэд бэлэн боллоо. Стэнфордын их сургуулийн профессор, энтрепренер, судлаач Тина Сийлиг "20 НАСТАЙ ӨӨРТӨӨ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ" номондоо хуучин дүрэм журмыг өөрчилж, өөрийн чадамжийг бүрэн дүүрэн ашиглах шинэ загвар боловсруулж, хүн бүрт насан туршид нь хэрэг болох ур чадвар, мэдлэг туршлага, онц сонирхолтой түүх, урам хайрласан зөвлөгөөг өгүүлжээ.

Жич: Нээлтийн үеэр ном 20%-ийн хямдралтай үнээр худалдаалагдана.


MOST 12-р ДУГААРЫН НЭЭЛТ

Хэзээ: 12-р сарын 24-ны 14:00 цагаас
Хаана: CLUB Coworking
Дэлгэрэнгүй: "МОСТ" Монгол манга сэтгүүлийн 12-р дугаар маань он солигдох энэ мөчид баяр дээр баяр нэмэн уншигчдынхаа гар дээр очиход бэлэн болсныг мэдэгдэхэд тун таатай байна. Уламжлал ёсоор цоо шинэхэн МОСТ-н эхний худалдан авагчдыг гарын бэлэг хүлээж байгаагаас гадна нээлтэнд ирсэн хүн бүрт гэнэтийн бэлэг хүлээж байна.

Нээлтийн үеэр ганц МОСТ-12 төдийгүй хуучин дугаарууд ч бас хямдралтай үнээр худалдаалагдана.


МОРИН ХУУРЫН ЧУУЛГА "ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛОЛТ"

Хэзээ: 12-р сарын 24-нд 18:00 цагт
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Дэлгэрэнгүй: Монгол Улсын Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болон тоглогддог шинэ жилийн тоглолт маань 2017 оны 12-р сарын 24-ний 18 цагаас Тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа тоглогдох гэж байна.

Тоглолтонд дэлхийн вальсийн хаан И.Штраус, Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский, Чехийн алдарт хөгжмийн зохиолч А.Дворжак зэрэг сонгодог үеийн төлөөллүүдийн гайхамшигт аялгуунууд эгшиглэхээс гадна орчин цагийн хөгжмийн шилмэл бүтээлүүд тоглогдох болно.

Тоглолтонд урилгаар:

- МУГЖ дуучин Б.Сарантуяа
- УДБЭТ-н гоцлол дуучин СТА Б.Энхнаран, СТА Б.Батжаргал
- Улсын филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү
- Авъяаслаг монголчууд шоуны 2016 оны ялагч дуучин О.Энх-Эрдэнэ нар оролцоно.

Тасалбар: 30000-50000₮


"ЩЕЛКУНЧИК" БАЛЕТ

Хэзээ: 12-р сарын 23, 24-ны 17:00 цагт
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Дэлгэрэнгүй: Хүүхэд гэлтгүй хүн бүрийн хүсэн хүлээдэг П.И.Чайковскийн "Щелкунчик" балет нь анх 1892 оны 12-р сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байжээ. Зохиолч Мариус Петипа Э.Т.А.Хоффманы "Цөмөөхэй ба Хулганы хаан" зохиолоос сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд барууны улсуудад 1940-өөд оноос тоглогдож эхэлсэн тус балетын жүжиг нь зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл юм. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна.

Жүжгийн үйл явдал 18-р зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Цөмөөхэй буюу "Щелкунчик"-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь "Щелкунчик" бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.

Тасалбар: 20000-40000₮

#Weekend #Teenagers #Event