

Perfect Crown болон тус бүтээлийн жүжигчид хамгийн их шуугиан тарьж буй драм, жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсээр байна.
"Perfect Crown" драм Good Data Corporation-ийн долоо хоног бүр гаргадаг хамгийн их анхаарал татсан драмуудын жагсаалтад хоёр дахь долоо хоног дараалан 1-р байрт бичигдлээ. Тус байгууллага нь тухайн долоо хоногт гарч буй эсвэл удахгүй цацагдах драмуудын талаархи мэдээний нийтлэл, блог пост, видео болон сошиал медиагийн мэдээллийг цуглуулж байж жагсаалтаа гаргадаг.
"Perfect Crown" нь драмын жагсаалт төдийгүй драмын жүжигчдийн жагсаалтыг ч мөн тэргүүлсэн бөгөөд гол дүрийн жүжигчид болох IU болон Byeon Woo Seok нар 1 болон 2-р байраа хадгалжээ. Тэдний хамтран тоглогч Gong Seung Yeon мөн 9-р байрт жагссан байна.
Дараагийн байрыг "We Are All Trying Here" драм эзэлж, энэ долоо хоногийн драмын жагсаалтад 2-р байрт оржээ. Харин гол дүрийн жүжигчид болох Koo Kyo Hwan болон Go Youn Jung нар жүжигчдийн жагсаалтад тус тус 3 болон 5-р байрт бичигдсэн байна.
"Yumi's Cells 3" драм энэ долоо хоногт 3-р байрт ахиж, жүжигчид болох Kim Jae Won болон Kim Go Eun нар 4 болон 8-р байрт жагсжээ.
"Climax" драм драмын жагсаалтад 4-р байраа хадгалсан бол гол дүрийн жүжигчид Ju Ji Hoon болон Ha Ji Won нар жүжигчдийн жагсаалтад 6 болон 7-р байрт бичигдсэн байна.
"Sold Out on You" энэ долоо хоногт драмын жагсаалтад 7-р байр руу орж, жүжигчин Ahn Hyo Seop 10-р байрт оржээ.
Эцэст нь, "Absolute Value of Romance" энэ долоо хоногийн драмын жагсаалтад 10-р байрт анх удаа орж ирсэн байна.
Энэ долоо хоногт хамгийн их анхаарал татсан ТОП 10 драм:
Харин энэ долоо хоногт хамгийн их анхаарал татсан ТОП 10 драмын жүжигчид:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!