

Google Translate апплекейшн 20 жилийн ойгоо тохиолдуулан хэрэглэгчдэд зориулсан шинэ функцээ танилцууллаа. Энэхүү шинэчлэлт нь хэрэглэгчдэд гадаад хэл дээрх үг, өгүүлбэрийн дуудлага болон авиаг хэрэглэгчээр хэлүүлэн дадлагажуулах боломжийг олгож байна.
Хэрэглэгчид үг, өгүүлбэр бүрийн утгыг орчуулах үед “Practice” цэс рүү орж, “Pronounce” товчийг ашиглан тухайн үгийн дуудлагыг сонссоныхоо дараа чангаар хэлж дасгал хийх боломжтой болжээ.
Апп нь таны дуудлагыг автоматаар үнэлж, “Зарим авиа тодорхой бус сонсогдлоо.” гэх мэт санал зөвлөгөө өгнө. Мөн тухайн үгийг апплекейшн өөрөө хэрхэн зөв дуудахыг сонсож, харьцуулан суралцах боломжтой. Одоогоор энэ шинэ функц нь АНУ болон Энэтхэгт нэвтэрч эхэлсэн бөгөөд англи, испани, хинди хэлүүдийг дэмжиж байна.

Энэхүү функц нь хэл сурах апплекейшн болох Duolingo-ийн ярианы дадлага хийх аргатай төстэй байдлаар хэрэглэгчдэд үг, өгүүлбэрийг давтаж сурах боломж олгож буйгаараа онцлог юм.
Мөн өнгөрсөн сард Google компани iOS төхөөрөмжид зориулсан чихэвчээр шууд орчуулах функцийг танилцуулж, андройд төхөөрөмжүүд дээрх хэрэглээг Герман, Испани, Франц, Нигери, Итали, Их Британи, Япон, Бангладеш, Тайланд зэрэг орнуудад өргөжүүлсэн байна.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!