ЗАХИДАЛ: Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?


ССҮТөв | YOLO.MN
2019-10-11

mailYolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Мэргэжил сонгох тал дээр нэлээн эргэлзээтэй байна.

Сайн байна уу? Би 11-р ангийн сурагч. Мэргэжлээ сонгох тал дээр нэлээн эргэлзээтэй байгаа юм. Одоогоор ямартай ч Нийгмийн ухаан, Англи хэл, Монгол хэл гэсэн хичээлүүдийг сонгон сурдаг.

Би өөрөө Олон улсын харилцаа гэсэн мэргэжлийг сонирхдог. Гэхдээ энэ мэргэжлээр сурсны дараа ямар ажлын байран дээр ажиллах зэрэг талаар мэдээлэл бага байна.

Энэ талаар зөвлөгөө өгөөч. smiley

ЗӨВЛӨГӨӨ: Карьер хөгжлийн төвд хандах эсвэл Их сургууль дээр очиж оюутнууд, багш нараас мэдээлэл аваарай.

Нийгмийн ухаан, Англи хэл, Монгол хэл гэсэн хичээлүүд нь Олон улсын харилцаа мэргэжлийг сонгох суурь хичээл болдог. Мөн Монголын түүхийн хичээлийг судлах хэрэгтэй. Энэхүү мэргэжлээр бакалаврын зэргийг 4 жил суралцаж төгсөнө. Мөн суралцаж байх хугацаанд тухайн мэргэжлийн хүрээнд үзэх хичээлүүдээс гадна Англи хэл болон өөрийн сонирхсон өөр 1 гадаад хэлийг давхар суралцдагаараа бусад мэргэжлээс онцлогтой байгаа.

Энэхүү мэргэжлийг эзэмшиж төгссөнөөр та Яам, Тамгын газрууд болон, дипломат албанд ажиллах боломжтой.

Мөн заавал мэргэжлээрээ биш хүн – хүнтэй харилцах төрлийн буюу харилцааны төрлийн бүхий л ажлыг хийж болно. Илүү тодорхой мэдээлэл авмаар байвал Карьер хөгжлийн төвд хандах эсвэл Их сургууль дээр очиж оюутан, багш нараас мэдээлэл аваарай. wink

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Төгс-Оюун, Золжаргал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Зөвлөгөө