Ирэх оноос эхлэн элсэлтийн шалгалтыг шинэ журмаар зохион байгуулахыг үүрэг болгов


А.Анужин | YOLO.MN
УРЖИГДАР

Элсэлтийн шалгалтын даалгаврын агуулгыг сайжруулж, ажлын хэсэг гаргаж ажиллуулах талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд ажиллаж холбогдох үүргүүдийг өглөө. 

Тодруулбал:

  • Монгол хэл, бичгийн шалгалтад ашиглагдах зохиолын болон эх зохион найруулан бичих сэдвийн жагсаалт гаргах, олон нийт, шалгуулагчдад нээлттэй мэдээлэх.
  • Элсэлтийн шалгалтыг шинэ журам, шинэ загвараар 2027 оноос эхлэн зохион байгуулах. Боловсролын үнэлгээний төв холбогдох бэлтгэл ажлыг хангах
  • Одооноос багш, сурагчдад мэдээлэл хүргэх. Элсэлтийн шалгалтыг цахим байдлаар зохион байгуулах бэлтгэлийг хангах
  • Багшийг ачаалал багатай, багшид дарамт учруулахгүйгээр яаж явцын үнэлгээнд нь суурилж багшийг үнэн зөв бодитой шударга үнэлэх вэ? гэдэг шийдлийг олох
  • Гүйцэтгэлийн үнэлгээний журмыг яаралтай шинэчилж багшийг дарамт, шахалтгүй, ачаалал багатай байдлаар зохион байгуулах бэлтгэлийг хангах, багш нарт мэдээллийг хүргэх

  • Боловсролын бүх түвшинд үндэсний болон олон улсын ямар үнэлгээнүүд явагдах тов тогтоох,
  • Үнэлгээний тогтолцооны загвар, замын зураглалыг гаргаж танилцуулах, батлуулах асуудлыг судлах.
  • Сурагчийн болон багшийн өөрийн үнэлгээний системийг ашиглалтад оруулсан CHADLA.MN системтийг сэргээж хөгжүүлэх. хиймэл оюун ухаанд суурилсан сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг бодитой дэлгэрэнгүй гаргадаг байх. 
  • Багшийн мэргэжлийн хөгжлийг оновчтой тодорхойлдог байдлаар хөгжүүлж CHADLA.MN 2.0 хувилбарын концепцийг гаргаж танилцуулах, хөгжүүлэлтийг хийх.
  • 2 жил тутамд их, дээд сургуулиудын эрэмбийг зарлаж байх хуулийн заалттай. Энэ ажил сүүлийн 2 жилд хийгдээгүйтэй холбогдуулан энэ жилийн эрэмбийн үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвд тулгуурлаж зохион байгуулна.
  • Олон улсын THE байгууллагатай хамтын ажиллагааг сэргээх, хамтран ажиллах.
  • Английн үнэлгээний AQA-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх. Үнэлгээний хүний нөөцийг чадавхжуулах зэрэг  хамтын ажиллагааны чиглэлийг шинээр тодорхойлж гэрээ байгуулах зэрэг үүргүүдийг өглөө.
  • Боловсролын үнэлгээний төвийн дарга хэн байхаас үл хамаарч үнэлгээний ажлууд тасралтгүй явагддаг байх.
  • “БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, БОДЛОГЫН ЧИГЛЭЛ”-ийг тодорхойлон гаргаж холбогдох хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах, шаардлагатай бол Улсын их хурлын тогтоол гаргуулах,
  • Боловсролын үнэлгээний тогтолцооны зураглал гаргах, 
  • Бүх түвшний үнэлгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэлийг хангах, үе шаттай нэвтрүүлэх,
  • Learning analytic чиглэлээр баг бүрдүүлж ажиллах,
  • Үнэлгээний энэ шинэчлэлийг хийхэд ажиллах бүтцийг шинээр тооцох зэрэг ажил сайжруулах зэрэг үүргийг өглөө.

Эх сурвалж: Боловсролын яам

#элсэлтийн шалгалт