Оршихуйн хямралыг даван туулах нь


YOLO.mn | YOLO.MN
2023-12-11

Өнөөдөр дуусахад маргааш гэх цоо шинэ өдөр. Амьдралын тогтсон горим, орчин нөхцөл, нийгмийн сүлжээн дэх хэтэрсэн их шүүмжлэл эцэст нь хүнийг зөвхөн амьд үлдэхийн төлөөх уйгагүй тэмцэлд хүргэх болжээ. Өнөө цагт сэтгэл зүйн асуудал төв болж оршихуйн хямралд залуучууд өртөх болсон. Тэгвэл хэрхэн амьдрах, юуны төлөө гэх утга учир ирсэн мянга мянган асуулт, асуудлыг хэрхэн даван туулах вэ? 

 Хамгийн энгийнийг ол 

Сэтгэл зүйн асар тогтворгүй хэлбэлзлийг өдөөгч нь цахим сүлжээн дэх хяналтгүй хэрэглээ. Өдөрт хэдэн цагаар фэйсбүүк, инстаграмм, юутүб гүйлгэх нь хүний мэдрэлийн системийг хэт цочролд оруулж дарангуйлдаг. Тиймээс стресст автах үедээ мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж буй ухаалаг утасны хэрэглээндээ хяналт тавь.   

Мэдээлэлтэй ойр байж, идэвхтэй байхын тулд Инстаграммыг 24/7 гүйлгэх шаардлагагүй шүү дээ. Утсаа шөнийн горимд шилжүүлж, мэдэгдлийг нь хаан, шаардлагагүй тохиолдолд сошиал медиад завсарлага авах нь өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах боломжийг өөрт тань олгоно.  

Хэцүү мэдрэмжээ үргээх 

Бусадтай цагийг дурсамжтай өнгөрүүлэх нь сэтгэлийн өвдөлтийг намдааж, айдас, бухимдлаа арилгах боломжийг танд олгоно. Тиймээс найзуудтайгаа холбоо барихаас бүү төвөгшөө. Найзуудтайгаа уулзан хэн нэгэн, үйл явдлын тухай харилцан муулахаас илүүтэй дэлхий дээр болж буй онцлох үйл явдал, мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой мэдээллийг хуваалцыг хичээгээрэй. Нэг үгээр хэн хэндээ ашигтай яриа өрнүүл. Хэрэв амьсгалахад  ч хүнд мөчтэй нүүр тулсан бол мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваарай.   

Найдвар, аз жаргалын халаасыг хай

Айдас, арчаагүй байдал, худал бүхнийг мэдрэх нь үнэндээ ердийн хариу үйлдэл. Тиймээс хэт ургуулан бодож төсөөлөлдөө автан шаналахаас илүүтэй бичиж тэмдэглэн мэдэрч буй зүйлээ үнэн зөвөөр нь баталгаажуул. Сэтгэлээр хэт унасан үед өмнөх гэгээн дурсамжууд ор мөргүй хийсэн оддог. Тиймээс аль болох аз жаргалыг өдөөх, итгэл төрүүлэхүйц, хөгжилтэй зүйлийг хийгээрэй. Амьдарч буй орчноосоо хөндийрч хөдөө агаарт хэд хонон, хайртай хүндээ чин сэтгэлийн бэлэг барих нь байдлыг эерүүлж чадна.   

Бүх зүйл утгагүй санагдсан ч итгэл найдвараа бүү гээ 

Яг ийм үед үнэт зүйлдээ түшиглэн өрөөл бусдад туслахыг зорь. Бүрхэг өдрүүдийн төгсгөлд бөртийх гэрэл бий. Тэр гэрлийг олж харах нүдээ бүү аниарай. Өөрийнхөө мэдрэмж дээр тулгуурлан бусдад туслах нь таны сэтгэцийн идэвхжилийг бууруулж, арчаагүй мэдрэмжийг бууруулах эм юм.   

Эх сурвалж: Self

#нийтлэл