“Single’s Inferno” шоуны оролцогчидтой ЖИЧ танилцъя


Хасбаатар | YOLO.MN
2022-01-07

"Single's Inferno" шоу нь өнгөрөгч арванхоёрдугаар сард Netflix платформ дээр цацагдсан цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж хэн, хэнтэй болзох ёстой талаар асар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Уг шоу нь одоогоор Netflix-ийн “Гадаад хэл дээрх шилдэг 10 үзвэр” жагсаалтын наймдугаар байранд 17,150,000 цагийн үзэлттэйгээр жагсаж байна.

Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. “Там” гэж нэрлэгдэх эзгүй арал дээр оролцогчид хязгаарлагдмал нөөцийг ашиглан амьдрах ёстой ба хэрэв оролцогчид хосоо олж чадсан нөхцөлд “Диваажин”-д зочлох эрхтэй болох юм. Арал дээр байх явцдаа оролцогчид нас, ажил мэргэжлээ хэлэх хориотой ба зөвхөн бусдын сэтгэлийг татах увдисаа ашиглан романтик харилцаа үүсгэх ёстой.

Харин хэдүүлээ энд нууцхан “булагнаж” оролцогчидтой илүү сайн танилцацгаая.

1. SONG JI-A

Анхны дугаараас эхлээд одоог хүртэл олон залуусыг араасаа “гүйлгэсэн“ оролцогч бол яах аргагүй Song Ji-a. Ханяаны их сургуулийг солонгос ардын бүжгийн чиглэлээр дүүргэсэн тэрээр эдүгээ 25 настай. Амжилттай яваа контент бүтээгч. Анх нэвтрүүлгийн үеэр YouTube суваг дээрээ 500,000 орчим дагагчтай хэмээж байсан түүний дагагч нэвтрүүлэг цацагдсаны дараа 1,3 сая болтлоо өссөн байна.

2. CHOI SI-HUN

Түүнийг бусад оролцогчид нь анх хараад л “алдартай дуучин, idol шиг харагдаж байна” гэж тодорхойлсон нь үнэнээс нэг их хол зөрөхгүй мэт. Сүүлийн үед түүнийг Өмнөд Солонгосын жүжигчин Lee Jong-Suk-тэй тун адилхан гэж хэлэх хүн ч цөөнгүй байна. Choi Si-hun бол 30 настай амжилттай яваа бизнесмен, хувцас загварын HOTEN брэндийн үүсгэн байгуулагч билээ.

3. KANG SO-YEON

Нэгэн цагт мэргэжлийн боксын тамирчин байсан бөгөөд энэ жил 34 настай. Kang So-yeon нь боксын заал, спорт хувцас хэрэглэлийн брэнд ажиллуулаад зогсохгүй моделиор нь ажиллаж, нийгмийн сүлжээний хаягууддаа ч тун идэвхтэй байдаг нэгэн. Түүнийг энэ нэвтрүүлгийн хамгийн спортлог оролцогч гээд хэлчхэд нэг их буруудахгүй биз.

4. OH JIN-TAEK

Энэ нэвтрүүлгийн хамгийн содон төрхтэй оролцогч Oh Jin-taek-ийг @timelessbruno гэх хувийн Инстаграм хаяг болон өөрийнх нь үүсгэн байгуулсан “Ascottage” брэндийн хаягнаас олж харах боломжтой ажээ. Өдгөө 30 настай Jin-Taek өөрийн брэндийн модель, загварын зөвлөх, маркетингийн менежер гээд олон ажлыг амжуулж яваа сүйхээтэй эр юм.

5. SHIN JI-YEON

 

Нэвтрүүлгийн оролцогчид дундаас цорын ганц Инстаграм хаяггүй оролцогч. Шүтэн бишрэгчид нь түүнийг сүүлд цацагдсан дугаарын дараа Инстаграм хаягаа устгасан гэж үзэж байгаа ч шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна. Торонтогийн их сургуульд неврологийн чиглэлээр суралцдаг.

6. KIM HYEON-JOONG

2019 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан “Дэлхийн Мистер Модель” тэмцээнд дэд байр эзэлсэн Kim Hyeon-joong одоогоор модель, фитнесийн багшаар ажилладаг. 28 настай хэдий ч хамгийн төлөвшсөн оролцогч гэгддэг тэрээр Song Ji-a-ийн “oppa” болоод амжсан. Болдог бол бидний ч бас “oppa” болооч гээд гуйчих юм сан ккк.

7. AN YEA-WON

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by 안예원 (@yeah.w__)

27 настай. Дахин нэг фитнест төвлөрсөн оролцогч. Нэвтрүүлгийн үеэр түүнийг тууштай байдал, нөхөрсөг зан нь яах аргагүй тодотгож байлаа. Зарим үед бүр ийм найзтай болох юм сан гэж битүүхэн хүсэж сууснаа нуух юун. Энэ үзэсгэлэнт бүсгүй бол модель, фитнесийн багш, influencer нэгэн юм.

8. KIM JUN-SIK

28 настай Сөүлийн унаган хүү Kim Jun-sik фитнесийн модель хийхийн зэрэгцээ хүн орхоодойтой зөгийн бал, самар зэрэг эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг KAMEE компанийн үүсгэн байгуулагч аж.

9. MOON SE-HOON

Огт царай өгөхгүй байгаа бүсгүйн араас ирсэн цагаасаа хойш гүйж айхтар тууштай нөхөр дөө. Өдийг хүртэл хэнтэй ч “Диваажин” руу болзоонд яваагүй учир түүний мэргэжил, нас бидний хувьд ч нууц хэвээр. Удахгүй цацагдах төгсгөлийн дугааруудад нэг болзоонд явж үзэгч биднийхээ сэтгэлийг дэвтээнэ байгаа, Se-hoon минь.

10. KIM SU-MIN

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by 김수민 (@sumesume_)

Нэвтрүүлгийн шинэ оролцогчдын нэг бөгөөд нас, мэргэжлийг мэдэх боломж бидэнд хараахан гараагүй л байна. Гэсэн ч гярхай үзэгчид нь түүнийг KFC, Angels-in-us зэрэг алдартай брэндүүдийн сурталчилгаанд тоглосныг тодхон санаж байна гэжээ.

11. SEONG MIN-JI

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by 성민지 (@im_min.vely)

Бас нэг шинэ оролцогч. Нас нь тодорхойгүй ч Инстаграм хаягаас нь түүний талаар бага сагыг мэдэж болно. Ороод сонирхоорой.  

12. CHA HYUN-SEONG

Мөн адил шинэ оролцогч боловч үзэгчид түүнийг аль хэдийн таниад амжжээ. Энэ онд 30 насыг зооглож байгаа оролцогч маань Wonder Girls хамтлагийн Sunmi-гийн тайзны бүжигчин. Инстаграм хаягаас нь түүний царайлаг селфи болон тансаг амралтынх нь зургуудыг харж шүүрс алдан суухад мөн таатай яа.

Эх сурвалж: Bustle

#Netflix #Single’s Inferno