

Жил бүрийн хавар залуусын зүрхний цохилтыг түргэсгэдэг Coachella Valley Music and Arts Festival Калифорни мужийн Indio хотноо нээлтээ хийлээ. Эхний өдөр л гэхэд хүлээлтээс давсан гэнэтийн зочид, загварын сонирхолтой шийдлүүд болон хөгжмийн ертөнцийн гайхалтай сэдвүүдээр дүүрэн байв.
SABRINA CARPENTER-ИЙН "HOLLYWOOD" БЛОКБАСТЕР

Энэ үдшийн хамгийн гол дүр нь яах аргагүй Sabrina Carpenter байлаа. Тэрээр фестивалийн талбайг "Sabrinawood" хэмээх өөрийн гэсэн Холливудын ертөнц болгон хувиргасан юм. Түүний тоглолт яг л бүрэн хэмжээний кино шиг өрнөсөн бөгөөд эхлэл хэсэгт нь Alfred Hitchcock-ийн киног санагдуулам хар цагаан богино хэмжээний кино гарч, Sam Elliott цагдаагийн дүрээр үзэгчдийг алмайруулсан юм.
Sabrina Carpenter - Espresso - Live at Coachella 2026:
KATSEYE: MANON ЯАГААД ТАЙЗНАА ГАРААГҮЙ ВЭ?

Шинэ үеийн охидын хамтлаг Katseye Coachella-ийн тайзнаа тавуулаа гарч ирсэн нь фэнүүдийнх нь санааг зовоов. Хамтлагийн зургаа дахь гишүүн Manon Bannerman фестивалийн талбайд байсан ч тоглолтод оролцоогүй юм.
HYBE-ийн зүгээс Manon-ыг эрүүл мэндийн шалтгаанаар түр завсарлага авсан хэвээр байгааг баталсан. Гэхдээ EYEKONS-ууд санаа зовох хэрэггүй бололтой. Manon өөрөө үзэгчдийн дунд Chappell Roan-тай хамт Сабринагийн тоглолтыг үзэж байсан бөгөөд "Би зүгээр ээ, өөртөө анхаарал тавьж байна. Тун удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн Weverse-ээр дамжуулан фэнүүддээ мэндчилгээ илгээжээ.
KATSEYE - PINKY UP - Live at Coachella 2026:
JENNER ЭГЧ ДҮҮС: НААДМЫН ЗАГВАРЫН "IT-GIRLS"

Coachella-ийн загварын чиг хандлагыг тодорхойлдог Kendall болон Kylie нар энэ жил илүү "minimalist" бөгөөд тухтай хэв маягийг сонгожээ.
Kendall Jenner: Цагаан майк, богино шорт болон ковбой гутал. Тэрээр People сэтгүүлд "Наадам өөрчлөгдөхийн хэрээр би ч бас өөрчлөгдөж байна. Одоо би гоё харагдахаас илүү хөгжмөө таашааж, тухтай байхыг илүүд үздэг болсон" гэж ярьжээ.
Kylie Jenner: Тэрээр өөрийн дотны найз Justin Bieber-ийг дэмжиж буйгаа илэрхийлж, түүний зурагтай "Belieber" загварын майк болон Жастины "Skylrk" брэндийн пүүзээр гангарсан байв. Тэрээр Blackpink-ийн Rosé болон Hailey Bieber нартай хамт Сабринагийн тоглолтыг үзэж сонирхжээ
JUSTIN BIEBER: ТАЙЗАН ДЭЭРХ ЭРГЭН ИРЭЛТ
Хэдэн жилийн завсарлагааны дараа Justin Bieber Coachella-ийн тайзнаа гол одоор эргэн ирж, фэнүүдээ баярлууллаа. Түүний тоглолт маш дотны, "intimate" уур амьсгалтай байсан бөгөөд тэрээр шинэхэн "Swag" болон "Swag II" цомгуудынхаа "Yukon", "Daisies" зэрэг хитүүдээ дуулсан юм.
Justin Bieber x The Kid LAROI “Stay” live at Coachella 2026:
ДАРААГИЙН ӨДРҮҮДЭД БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
Coachella дөнгөж эхэлж байна! Наадмын дараагийн өдрүүдэд үзэгчдийг илүү том сюрпризүүд хүлээж байгаа юм:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!