

Hwasa 2019 онд соло уран бүтээлчээр дебют хийж, “TWIT” дуугаараа өөрийгөө ямар хүчирхэг дуучин гэдгээ батлан харуулсан билээ.
Тэрээр 2018 онд өөрийн бичиж, өөрөө ая зохиосон “Don’t” дуугаараа Perfect All-Kill авч чадсан гуравдугаар үеийн анхны эмэгтэй айдол байсан.
Түүнээс хойш тэр Солонгост асар их нэр хүнд олж, түүний гаргасан бүх дуу (“Don’t”, “TWIT”, “MARIA”, мөн хамгийн сүүлийн “Good Goodbye”) бүгд хит болсон.
Сүүлд хит болоод байгаа “Good Goodbye” дууг ч мөн тэрээр өөрөө бичиж, өөрөө хөгжмийг нь найруулсан билээ.
Соло уран бүтээлчийн хувиар 7 жилийн хугацаанд тэрээр нийт 12 дуу гаргасан бөгөөд тэдгээрээс 11 нь Солонгосын гол чартуудын TOP 50-т орсон.
Тэр бол K-pop-д дөрвөн өөр төрлийн Perfect All-Kill хийсэн цорын ганц соло артист юм:
Hwasa зөвхөн фенүүдээ бус, бүх хүнийг гайхшруулж чаддаг уран бүтээлч юм. Тиймээс л хэвлэлүүд түүнд “Queen Hwasa” гэсэн нэрийг хайрласан билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!