AFS GLOBAL STEM ACCELERATORS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
2026-03-12

Энэхүү хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн 15-17 насны охидод зориулсан 12 долоо хоногийн цахим сургалт бөгөөд STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн боловсролд сонирхлыг нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэжил сонголтод туслах, дэлхийн идэвхтэй иргэний ур чадвар эзэмших боломжийг олгоно.

Дэлхий даяар нийт 300 бүрэн тэтгэлэг олгогдоно.
Хөтөлбөр 2026 оны 05 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ.
Дэлхийн олон орны STEM-д сонирхолт охидтой танилцах, туршлага солилцох боломж.
АFS Global Competence Certificate сертификат олгоно.
Өргөдөл илгээх эцсийн хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 15

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл: ҮЗЭХ

Өргөдөл илгээх: ХОЛБООС

Асууж лавлах тохиолдолд 99786060 дугаар болон enkhjin.baasandorj@afs.org цахим шууданд холбогдох боломжтой.

#тэтгэлэг #мэдээ