

К-попын алдарт NewJeans хамтлаг удаан үргэлжилсэн хууль эрх зүйн маргаан, уран бүтээлийн завсарлагын дараа анх удаа хамтлагийн нэрээр шинэ контент нийтэлж, эргэн ирэх боломжтой гэсэн хүлээлтийг фэнүүдийн дунд бий болголоо.
Долоодугаар сарын 21-нд ADOR агентлаг ямар ч урьдчилсан зарлалгүйгээр "2026 Summer of NewJeans" нэртэй тусгай зураг, богино хэмжээний видеонуудыг хамтлагийн албан ёсны YouTube, Instagram болон вэбсайтаар дамжуулан цацсан байна. Энэхүү контентод Минжи (Minji), Ханни (Hanni), Хэрин (Haerin), Хейн (Hyein) нар оролцсон бөгөөд энэ нь NewJeans хамтлагийн дебют хийсний дөрвөн жилийн ойд зориулсан тусгай бэлэг байлаа.
Хэдийгээр агентлаг үүнийг зөвхөн ойн баярын контент гэж тайлбарласан ч уг бичлэгүүд нь хамтлагийн сүүлийн нэг жил дөрвөн сарын хугацаанд нийтэлсэн анхны хамтарсан контент болсон учир дэлхийн өнцөг булан бүрийн фэнүүд "NewJeans эргэн ирэх нь" гэсэн хүлээлттэйгээр хүлээн авчээ.
ADOR: "Хэлэлцээ дууссаны дараа дараагийн төлөвлөгөөг танилцуулна"
ADOR агентлагийн зүгээс:
"Гишүүдтэй хийх хэлэлцээ бүрэн дууссаны дараа NewJeans-ийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэлбэрийг албан ёсоор танилцуулна."
хэмээн мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, шинэ дуу, цомог эсвэл албан ёсны comeback-ийн тов хараахан зарлагдаагүй байгаа ч хамтлагийн үйл ажиллагаа дахин эхлэх боломж нээлттэй хэвээр байгаа юм.

Даниэль хамтлагаас албан ёсоор гарсан
Шинэ контентод тав дахь гишүүн Даниэль (Danielle) оролцоогүй нь олон хүний анхаарлыг татсан. Учир нь ADOR 2025 оны сүүлээр түүний онцгой гэрээг цуцалж, NewJeans-ийн бүрэлдэхүүнээс албан ёсоор гарсныг зарласан билээ.
Үүний дараа Даниэль өөрийн сошиал хуудсаар дамжуулан фенүүддээ хандан хамтлагтай өнгөрүүлсэн хугацаандаа талархаж буйгаа илэрхийлж, "Энэ бол төгсгөл биш, шинэ эхлэл" хэмээн бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Одоогоор түүний шинэ агентлаг болон дараагийн уран бүтээлийн талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

NewJeans-ийн ирээдүй ямар байх бол?
NewJeans болон ADOR-ийн хооронд үүссэн гэрээний маргаан нь сүүлийн хоёр жилийн турш К-попын хамгийн их анхаарал татсан асуудлын нэг байлаа. Маргааны улмаас хамтлагийн үйл ажиллагаа бараг бүрэн зогсоод байсан бөгөөд гишүүд хэсэг хугацаанд NJZ нэрээр бие даан ажиллахыг оролдсон ч шүүх ADOR-ийн талд шийдвэр гаргасан юм.
Ийнхүү дөрвөн гишүүнтэйгээр нийтэлсэн "2026 Summer of NewJeans" контент нь хамтлагийн шинэ бүлгийн эхлэл байж магадгүй гэсэн таамгийг улам хүчтэй болгож байна. Гэхдээ ADOR-ийн мэдэгдлээс харахад NewJeans-ийн албан ёсны comeback болон шинэ цомгийн талаарх мэдээллийг хараахан батлаагүй байгаа бөгөөд фэнүүд дараагийн мэдэгдлийг тэсэн ядан хүлээж байна.
NewJeans-ийн шинэ контент: 2026 Summer of NewJeans
"2026 Summer of NewJeans" зураг авалтын ард:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!