Таны англи хэлний түвшинг сайжруулахад туслах цувралууд


Ирээдүйд ямар ч мэргэжил эзэмшсэн цаашид карьераа хөгжүүлэхэд тань англи хэлний ур чадвар зайлшгүй шаардагдах болно. Зорилгынхоо жагсаалтад "Англи хэлээ сайжруулах" гэж багтаасан ч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. Дуртай киногоо үзээд хэлний чадвараа хөгжүүлэх нь маш энгийн арга бөгөөд энэ аргаар хэл сурсан хүмүүс их олон байдаг шүү. Ингээд гэртээ байх хугацаандаа дараах 10 цувралаас сонгон англи хэлний чадвараа сайжруулаарай. 

1. FRIENDS

"Friends" бол англи хэл сурахад тань туслах хамгийн хөгжилтэй цуврал. Энгийн ойлгомжтой үг яриа, хэллэг нь англи хэлийг өдөр тутамдаа ашиглаж сурахад тань тус нэмэр болно.

2. RICK AND MORTY

Шинжлэх ухааны үг хэллэг, танин мэдэхүйн олон сонирхолтой сэдвүүдийг багтаасан энэхүү хүүхэлдэйн цуврал нь таныг хийсвэр, уран зөгнөлт ертөнцөөр аялуулахын зэрэгцээ академик, шинжлэх ухааны үгийн санг тань баяжуулна. 

3. THE VAMPIRE DIARIES

"The Vampire Diaries" цувралд өсвөр насандаа цус сорогч болж хувирсан ах дүү хоёрын адал явдал, аймшигт үйл явдлуудыг харуулдаг. Англи хэлний чадвараа сайжруулахын зэрэгцээ жинхэнэ хайр, үнэнч нөхөрлөл цаг хугацааг ялан дийлж чадах болов уу гэдгийг уг цувралаас үзээрэй. 

4. GAME OF THRONES

Гарсан цагаасаа хойш амжилтаа тасралтгүй ахиулсаар олон сая үзэгчдийн "хайртай" цуврал болсон "Game of Thrones"-ийг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Өмнө нь орчуулгатай үзэж байсан бол одоо англи хэл дээр үзээд хэлээ сайжруулаарай. 

5. HOUSE OF CARDS

АНУ-ын хууль зүйн тогтолцоо хэрхэн ажилладаг вэ гэдгийг тод томруунаар бөгөөд маш сонирхолтойгоор харуулдаг "House of Cards" цувралаас та бизнес, улс төрийн сэдэвтэй олон шинэ академик түвшний үг мэдэж авах болно.

6. PEAKY BLINDERS

Өнгөрсөн аравны хамгийн шилдэг цувралаар шалгарсан уг цувралыг ахисан түвшний англи хэлтэй суралцагчид заавал үзээрэй. 20-р зууны эхэн үеийн Лондон хотын ахуй амьдрал, гол дүрийн ах дүүсийн амьдралын төлөөх тэмцлийг харуулсан гурван бүлэг бүхий энэхүү цуврал таныг ганц ч хором уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

7. STRANGER THINGS

Адал явдалт, фантаз төрлийн кино сонирхогчид үзвэл илүү тохиромжтой. 

8. JANE THE VIRGIN

Инээдмийн, адал явдалт, драм төрөл хосолсон "Jane the Virgin" цуврал нь хөнгөхөн, хөгжилтэй сэдэвтэй кино үзэх дуртай хүмүүст илүү тохиромжтой.

9. HANNA

Энэхүү адал явдалт, триллер төрлийн кино нь Тагнуулын төв газрын төлөөлөгчийн үнэн төрхийг илчилж, түүний хэн болохыг нотлохыг хичээдэг нэгэн охины тухай өгүүлнэ. Триллер төрлийн кинонд дурлагсад маань англи хэлээ сайжруулангаа энэ киног үзээрэй. 

10. 12 MONKEYS

Үл мэдэгдэх вирус манай гаригийн ихэнх хүн амьтдыг устгадаг бөгөөд амьд үлдсэн хүмүүс газар дор амьдран нуугдахаас өөр аргагүй болдог. Тиймээс Жеймс Коул хэмээх нэгэн аялагч дэлхийд үхлийн халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн рүү очиж шаардлагатай болно. 

Эх сурвалж: British Study

#Англи хэл #Цуврал #Кино