Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BLACKPINK хамтлагийн гишүүн Жэннигийн агентлаг уран бүтээлчийг онилсон хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хатуу хууль эрх зүйн арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Жэннигийн агентлаг болох OA Entertainment албан ёсны мэдэгдэл гаргаж, Жэннигийн нэр хүнд, эрх ашиг, зургийн эрх болон бусад оюуны өмчийн эрхийг зөрчиж буй үйлдлүүдийн эсрэг хууль эрх зүйн янз бүрийн арга хэмжээг одоогоор судалж байгаа бөгөөд хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Мөн агентлагийн зүгээс уран бүтээлчийн талаар худал мэдээлэл, нэр төрд халдсан агуулга, хорлонтой гүтгэлэг, үндэслэлгүй таамаглал тасралтгүй тархаж байгаатай холбоотойгоор онлайн форумууд болон сошиал медиа платформуудыг анхааралтай ажиглаж байгаагаа анхаарууллаа.

#Женни