ЭЕШ: Монгол хэлбичгийн ВИДЕО ХИЧЭЭЛ №3


Үжин | YOLO.MN
2017-04-27

ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай wink

ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүдэд зориулж заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалтад зориулсан видео заавартай дасгалуудыг YOLO.mn   цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол хэлбичгийн видео хичээл №3-ыг хүргэж байна.

Жич: Өнгөрсөн жилийн буюу 2016 оны элсэлтийн ерөнхий Монгол хэлбичгийн шалтгалтын “А” хувилбарт ирсэн материалийг ашиглан бэлтгэв.

ЭЕШ: Монгол хэлбичгийн ВИДЕО ХИЧЭЭЛ №1
ЭЕШ: Монгол хэлбичгийн ВИДЕО ХИЧЭЭЛ №2

Сонирхуулахад, Монгол хэлбичгийн шалгалт зургадугаар сарын 14-нд 12:00-13:40 цагт орон даяар нэгэн зэрэг болох юм. ЭЕШ-ын бусад шалтгалтын хуваарийг ЭНД дарж дэлгэрэнгүй хараарай.


13. Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу.
Магнай тэнийх, эмнэг хангал, хөл хөнгөрөх, ........
A. Хэдэн болжмор    B. энэ хаваржаа        C. найр хурим
D. өнгөрсөн цаг        E. хадны ус шиг

14. “Миний багад энд найр хурим болж, унага тамгалж, эмнэг хангал сурган...” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
A. Ардаг догшин, эдэлгээ уналгаа сураагүй морь
B. Эдэлгээнд хэрэглэхээр засч агталсан адуу
C. Явдал хурдан, хөл хөнгөн морь
D. Давхил муутай боловч бяр тэнхээ сайтай морь
E. Сайвраас хурдан явдалтай морь

15. Ерийн, үүсмэл, ганц тоот, заахын тийн ялгал, хамаатуулахын нөхцөлтэй жинхэнэ нэрийг олоорой.
A. хаваржаагаа    B. сэвшээнд    C. ухаарал    D. Бүхнийг    E. тэндээсээ

16. Төрөл биш утгатай үгийг олоорой.
A. сэгсий    B. сэгсгэнэ    C. сэгсэлз    D. сэгсгэр    E. сэгсгий

17. Үгийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.
A. нүнжигтэй, толгод, хожуу    B. миний, их, толхон    C. зөөлөн, ногоон, хөхөмдөг
D. гарз, шарх, нэг        E. хэдэн, хожуу, олонтой

18. Найрах аргаар холбогдсон холбогдсон холбоо үгийг зөв бүлэглэсэн хэсгийг сонгоорой.
A. сэвшээнд бөхөлзөх, цагаан дэрс
B. энэ хаваржаа, бүхнийг дурсах
C. Таанын үнэр, их амьдрал
D. эрдмийн мөр, газрын нэг
E. морин халгайд идэгдэх, ногоон юм

19. Гурван үет бүлэг үгс нь аль нь вэ?
A. хөнгөрсөн, чихнээ, урсган
B. мартаагүй, сэгсийсэн, ирээрэй
C. өнгөрсөн, эдгээж, дурсах
D. унага, тамгалж, дэлхий
E. харгана, салхи, цэцэглэсэн

20. Дараах холбоо үгийг ажиглаад, үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.
A. сэтгэлээ өгөх        B. хариу өгөх        C. ам өгөх
D. бэлэг өгөх        E. тал өгөх

21. “Би энд тэндээсээ нурж сэтэрсэн чулуу хороо сандайлан хөхөмдөг алсыг ширтэн   суулаа,” гэсэн өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтой вэ?
A. –тал                  B. –нгаа              C. –хлаар          D. –аад     E. –бал

22. “Ухаарлаа гээд над мэтийн хүн эдүгээ яалтай билээ” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.
A. Салган онцлох        B. Батлан онцлох        C. Магадлан онцлох
D. Ялган онцлох         E. Зэрэглүүлэн онцлох

23. Үйлийн орон заасан утга илтгэсэн “-дал” дагавартай бүлэг үгийг олоорой.
A. өргөдөл, үхдэл, оргодол    B. нүүдэл, буудал, суудал        C. явдал, алхдал, гүйдэл
D. гишгэдэл, боодол, захидал     E. зардал, зүйдэл, заадал

24. “хорголыг” хэмээх үгийн зөв бичих дүрмийн тайлбарыг олоорой.
A. Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.
B. Оноосон нэрийн балархай эгшиг гээгдэхгүй.
C. Эгшгээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад шууд бичнэ.
D. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад эгшгийг өмнө нь бичнэ.
E. Үгийн дунд орсон ялгах эгшгийг гээдэггүй.

25. Буруу бичсэн бүлэг үгийг олоорой.
A. газраар, олонх, уулзахаар
B. удамын, булагийн, боролно
C. харчихыг, баатрын, ховлобол
D. ажиллалаа, ховордсоноос, ястны
E. нөхдөдөө, доторх, явъя

26. Д.Пүрэвдорж “Чингис” шүлгийн дараах мөрд дарааллаараа тохирох хэсгийг олоорой.
            Амар заяа хомс доголон нулимст....................
            Аврах тавилан мөхөс найман үеийн................
            Атаа хорслын ............... Есүхэйн хүү өссөн юм
            Аян дайны ............... есөн тугаа тахисан юм
A. хорвоод, тэртээд, манцуйд, онгодоор
B. манцуйд, хорвоод, тэртээд, онгодоор
C. онгодоор, тэртээд, хорвоод, манцуйд
D. тэртээд, онгодоор, хорвоод, манцуйд
E. хорвоод, манцуйд, тэртээд, онгодоор

27. Б.Лхагвасүрэн “Боржгины бор тал” шүлэгт “Эхийн сүү тагнайд амтагдаж...” гэсэн нь ямар утгатай вэ?
A. Ээж минь үгүйлэн бодогдсон
B. Бага балчир насаа дурссан
C. Ач тусыг нь санасан
D. Элэг бүтэн амьдралыг үгүйлсэн
E. Эхийн сүү юугаар ч орлуулашгүй

28.  “...Уранхан цоморлигийг нь илээд үзвэл
    Унаганы уруул шиг зөөлхөн байлаа” – ямар зохиолын дүрслэлт хэсэг вэ?
A. Би тэнгэрийн хүү /Ш.С/
B. Вансэмбэрүү /Б.Я/
C. Цоморлигоо нээсэн цэцэг /Д.М/
D. Хар ус нуурын шагшуурга /Б.Я/
E. Хөх даалимбан тэрлэг /Д.П/

29.     Б.Лхагвасүрэн “Үр могой” найраглалын хэсгүүдээс амьдрах, амьд явах “эрх”-гүй хаягдаж  гээгдэн, хар буурин дээрээ үлдэж буй байдлыг илэрхийлсэн хэсгийг олоорой.
A. Унтаа араатан шиг нам гүм, хатавчны завсраар шагалзана.
B. Харанхуй тойрно, цалалзах жаврын үзүүрт хад улина.
C. Хараал тойрно, азгүй азгүй гэхэд ийм заяа байдаг аа.
D. Газардахын аранга тойрно,  ганцаардлын айдас тойрно.
E. Аваад хаячихаар хилэгнэнэ, аманд нь шургаж бүлээцэх гэнэ.

Үргэлжлэл бий...

Видеог бэлтгэсэн: Б.Батзавъяа

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson #МонголХэл