
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа салбар байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Тус өдөрлөгт хүүхэд, залуус, эцэг эхчүүд та бүхэн хүрэлцэн ирснээр:
● Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлаар өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах
● Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын үйл ажиллагааны танилцуулгатай сонирхох
● Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай танилцах
● ОУ-ын Найрамдал цогцолборын үйл ажиллагаатай танилцах, хоолны амталгаа хийх, эрхийн бичиг худалдан авах
● Бусад 14 зуслан, сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулах, эрхийн бичиг худалдан авах
● Монголын Скаутын холбооны зохион байгуулах гэж буй Ази номхон далайн бүсийн 31-р жемборид бүртгүүлэх
● Хүүхдийн тусламжийн утас 108-н үйл ажиллагаатай танилцах
● “Өнөр бүл” төвийн үйл ажиллагаатай танилцах
● Сэтгэл зүйн зөвлөгөө авах зэрэг үйчилгээг авах боломжтой юм байна.
Нийт эцэг эх, хүүхэд залуус та бүхэн энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг сонирхоорой. ![]()
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!