Н.Нэмүнийг "Шилдэг хүүхэд" медалиар шагналаа


YOLO.mn | YOLO.MN
2019-04-24

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх Япон улсын нийслэл Токио хотноо болсон "Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн"-ий аварга Н.Нэмүнийг хүлээн авч уулзлаа. 

Н.Нэмүнийг "Шилдэг хүүхэд" медалиар шагнасан байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх:

-Н.Нэмүн хүү шиг хүүхэд олон байгаасай. Сүүлийн үед монгол хүүхдүүдийн амжилт маш их сайжирч байгаа нь бахархалтай байна. Каратегийн спортоор хичээллэдэг хүүхдүүд даруухан, зөв төлөвшилтэй хүүхэд болж хүмүүждэг.  Энэ жил гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвөөс "Найрамдал" зуслангийн нэг ээлжинд дан гоц авьяастай, үе тэнгийн найзуудаа манлайлдаг хүүхдүүдийг амраахаар төлөвлөсөн. Н.Нэмүн хүү бас яваарай гэлээ.

Сэтгүүлч А.Мишээл

#Sports