

Ням гарагт болсон 2026 оны Actor Awards-ын үеэр Euphoria-гийн одын олон жилийн турш хамтран ажилласан стилист нь
“Хурим аль хэдийн болсон. Та нар анзаараагүй өнгөрч,” хэмээжээ. “Энэ үнэн үү?” гэж асуухад Роуч инээмсэглэн, “Бүрэн үнэн” гэж баталжээ.
Тус хос сүй тавьсан гэх мэдээлэл анх 2025 оны нэгдүгээр сард цацагдсан. Энэ нь Зендаяа өнгөрсөн жилийн Golden Globe Awards-т оролцох үеэрээ ядам хуруундаа алмаазан бөгж зүүсэн байсантай холбоотой. Үүний дараа TMZ эх сурвалжуудаараа дамжуулан тэднийг сүй тавьсныг баталсан юм.
Тэдний хайрын түүх Spider-Man цувралд Peter Parker болон MJ дүрүүдийг бүтээх үеэр эхэлсэн гэдэг. Хосууд
гэсэн гурван кинонд хамтран тоглосон бөгөөд удахгүй нээлтээ хийх Spider-Man: Brand New Day-д ч мөн хамт тоглох юм.
Мөн тэд хоёулаа найруулагч Christopher Nolan-ы "The Odyssey" кинонд тоглож байгаа бөгөөд уг кино 7-р сарын 17-нд дэлгэцнээ гарна.
THR-тай 2023 оны 6-р сарын нүүр нийтлэлийн үеэр ярилцахдаа Холланд тэд харилцаагаа яагаад нууцалж, хувийн байлгахыг хүсдэгээ тайлбарласан байдаг.
“Бидний харилцаа бол бидний маш их хамгаалдаг, аль болох ариун хэвээр нь хадгалахыг хүсдэг зүйл. Бид хэнд ч тайлагнах ёсгүй. Энэ бол хувийн асуудал, мөн карьертай огт холбоогүй, хэмээн тэр хэлжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!