Disney-ийн кинонуудаас бидний анзаараагүй зүйлс #1


Б.Дариа | YOLO.MN
2022-06-02

Disney олон жилийн турш гайхалтай кинонуудаараа зөвхөн хүүхдүүдэд ч биш бүх насны хүмүүсийн сэтгэлд хоногшсоор иржээ. Тэдгээрийн зарим нь илүү энгийн үйл явдалтай байдаг бол зарим нь хүүхдүүд бүрэн дүүрэн ойлгохгүй ч томчуудад илүү ойрхон, гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм түүхийг агуулсан байдаг. Disney-н эдгээр кинонуудад байдаг нийтлэг зүйл нь үзэгч бидний нүднээс далд, нямбай чимхлүүр хийсэн детайл зүйлс юм.

Иймээс энэхүү нийтлэлээр Pixar/Disney-ийн хамгийн том шүтэн бишрэгч байсан ч анзаарахгүй өнгөрөхөөр, үл мэдэгдэх баримт, детайлуудаас сонирхуулъя. 

1.Finding Nemo-д The Incredibles-ийн тухай өгүүлдэг

Амьтад галзуу мэт аашилж буй дүрслэл дээр шүдний эмч ач охин Darla-гаа харж байдаг. Тэгтэл хүлээлгийн өрөөн дэх шуугиан, орилооноос айсан хүүхэд Pixar-ын дараагийн кино болох" Mr. Incredible" комик номыг барьжээ.

2. Тэд кинондоо удахгүй гарах киноныхоо сэжүүрийг оруулах нь түгээмэл байдаг

2009 онд тус продакшныхан "Up " киногоо гаргасан ба кино ч маш амжилттай байсан билээ. Бяцхан охины өрөөний цонхоор байшин нисч буй дүрслэл дээр та түүний орны хажууд чихмэл баавгай буйг харж болно. Чихмэл түүний дараа Тоглоомын түүхийн гурав дахь ангид Lotso баавгайн дүрээр гарах болно. Үүний нэгэн адил 2012 онд гарсан "Brave" киноны шулмын байшинд байх модон сийлбэрээр сийлсэн Sullivan-г харж болно. Тэр бол дараа жил нь гарсан “Мангасуудын их сургууль”-ийн гол дүр юм.

3. Woody-гийн гутал дээр Andy-гийн гарын үсэг зурсан хүн Buzz-ын гутал дээр гарын үсэг зурсан хүн биш байсан

Тоглоомын түүх 2-т бид Woody бол олон шүтэн бишрэгчтэй, эртний алдартай хүүхэлдэй гэдгийг олж мэдсэн. Энэ нь Andy-гийн тоглодог бусад тоглоомуудаас хамаагүй өмнө олж авсан гэдгийг харуулж байна. Үнэн хэрэгтээ кино найруулагчид Woody-г Andy-гийн эзэмшилд байхаасаа өмнө Andy-гийн аавын тоглоом байсан гэдгийг дүрсэлжээ.

4. Тогооч Collette-ийн гарын шуунд сорви бий

Pixar-ийн кинонуудад ямар ч алдаа гардаггүй. Үүний нотолгоо бол аниматорууд тогооч нарт байдаг жижиг сажиг нарийн детайлуудыг ч дүрд нэмж оруулсан явдал юм. Тогооч нар мах шарах, шарах шүүгээнд хоол хийх, эсвэл гаргаж авахдаа санамсаргүй байдлаар гарын шуугаа түлж, сорвитой болох нь маш түгээмэл байдаг гэнэ.

5. Toy Story киноны пицца хүргэлтийн машин Toy Story киноны дараа гарсан бараг бүх кинонд гардаг.

Хэрэв та анзаараагүй бол алдарт Pizza Planet хүргэлтийн фургон “Тоглоомын түүх” киноноос хойш гарсан бараг бүх кинонд гардаг. Дээрх зургаас хараарай. 

  • 1.Тоглоомын түүх
  • 2. Brave
  • 3. Monster University
  • 4. WALL-E
  • 5.Bugs
  • 6. Finding Nemo

6. Eric ханхүү Ariel-ийг ард нь тусах нарны тусгалаас болж хүрэн үстэй гэж андуурна.

Хунтайж Eric  яаж Ariel-ийг Урсулагийн охинтой андуурсан юм бол гэж олон хүн гайхаж байсан байх. Нэг нь улаан үстэй, цэнхэр нүдтэй, нөгөө нь бараан нүдтэй шаргал үстэй. Учир нь ханхүүгийн харсан Ariel-ийн цорын ганц дүр төрх нь түүнийг далайн эрэг дээр харсан төрх. Гэтэл тэр үед нар Ariel-ийн яг ард тусч, ханхүү ч ухаангүй байдлаасаа дөнгөж сэрж байв. Тиймээс ханхүү түүнийг тод харж чадаагүйг дээрх зурагнаас харж болно. 

7. Pocahontas бол шивээстэй цорын ганц Disney-н гүнж юм

Pocahontas-ын баруун гарт байгаа шивээс нь нууц бас нуугдмал биш. Энэ шивээс нь түүнийг Disney-н түүхэн дэх цорын ганц шивээстэй гүнж болгосоноороо онцлог юм. Шивээсийг Powhatan  овгийн ахлагчийн охины бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд шивээс овгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь түгээмэл байжээ.

Эх сурвалж: Brightside

#Кино урлаг