

WDSF буюу Дэлхийн Бүжгийн Спортын Холбооноос зохион байгуулдаг Дэлхийн Аваргын Тэмцээн нь цэнгээнт латин бүжгийн спортын хамгийн өндөр түвшний олон улсын тэмцээн юм. Энэ жилийн “Дэлхийн Аваргын тэмцээн 2025”-д Монгол улсаа төлөөлөн оролцсон Moon Dance хамтлаг 3-р байрт орлоо.
Жил бүр тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг бүжгийн хамтлагууд латино, стандарт, мөн формац буюу багийн төрлийн ангиллуудад өрсөлддөг.
Өмнө жил буюу 2024 онд Австри улсын Вена хотноо болсон “World Championship Formation Latin” тэмцээнд “Formation Latin” төрөлд Moon Dance хамтлаг финалд шалгарч, хүрэл медаль хүртэж байлаа.
Түүнээс гадна 2022 онд Moon Dance хамтлаг “WDSF Дэлхийн Аваргын тэмцээн 2022”-оос мөнгө медаль хүртсэн нь Монгол, тэр дундаа Азиас энэхүү тэмцээнд медаль хүртэж байсан хамгийн анхны тохиолдол болж байлаа.

Тиймээс сүүлийн гурван жилийн хугацаанд Moon Dance хамтлаг нь олон улсын түвшинд тогтмол амжилт үзүүлсэн чадварлаг, тогтвортой бага гэдгээ дахин нэг баталлаа.
Moon Dance хамтлаг нь анх 2013 онд байгуулагдаж байсан бөгөөд бөгөөд 2014 оноос хойш Дэлхийн Аваргын Тэмцээний латин формацын төрөлд тогтмол оролцож ирсэн билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!