ENHYPEN-ийн Сүнхүн "2026 оны Милан–Кортина" өвлийн олимпын бамбар барина


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өнөөдөр BELIFT LAB агентлаг Сүнхүн удахгүй болох "Милан–Кортина 2026" Өвлийн Олимпын бамбарын буухианд оролцож, Олимпын галыг зөөхөөр болсныг мэдэгджээ.

Сүнхүн нь дебют хийхээсээ өмнө Өмнөд Солонгосын уран гулгалтын шигшээ багийн сэлгээний тамирчин байсан бөгөөд өнгөрсөн оноос хойш Солонгосын "Спорт ба Олимпын Хороо"-ны элчээр ажиллаж байгаа юм.

Сүнхүн нь гадаад улсад зохион байгуулагдсан Олимпын бамбарын буухианд оролцох хоёр дахь K-pop уран бүтээлч болж байна. Түүнээс өмнө BTS хамтлагийн Жин 2024 оны Парисын Олимпын бамбарын буухианд оролцож байсан билээ.

Сүнхүн:

“Өвлийн Олимпод оролцохын төлөө хөлс хүчээ шавхан бэлтгэж ирсэн шигшээ багийн тамирчдын хичээл зүтгэлийг би маш сайн ойлгож байгаа учраас тэднийг чин сэтгэлээсээ дэмжиж байна. Хувь хүнийхээ хувьд, тамирчин байхдаа Олимпод оролцох нь миний мөрөөдөл байсан. Одоо тэр мөрөөдлөө дуучин хүний хувиар биелүүлж байгаа мэт санагдаж байгаа тул маш их баярлаж байна, бас нэр төрийн хэрэг гэж бодож байна.” гэжээ.

2026 оны Өвлийн Олимпын бамбарын буухиа Милан хотод хоёрдугаар сарын 6-нд, нээлтийн ёслол болох өдөр өндөрлөх юм. Өвлийн Олимпын наадам Итали улсын Милан болон Кортина д’Ампеццо хотуудад хоёрдугаар сарын 6-наас 22-ны хооронд зохион байгуулагдана.

#ENHYPEN #Сүнхүн #Милан–Кортина