Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #23 Lehigh University


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-03-07

Пенсильвани мужийн Бетлехем гэх үзэсгэлэнт хотод байрладаг Лихайгийн их сургууль нь 1865 онд байгуулагдсан. 2022-2023 оны хичээлийн жилд тус сургууль нь шилдэг их сургуулиудын жагсаалтын 47-р байрт буй_

Лихайгийн их сургууль нь одоогоор 5,100 бакалаврын оюутантай. Жил бүр өргөдөл гаргагчдын 46 хувь нь тэнцдэг.

200 гаруй оюутны  байгууллага, клуб  ажилладаг нь сонирхсон чиглэлээр ажиллах, туршлага хуримтлуулах боломжийг оюутнуудад олгодог. Хэдийгээр оюутны хотхонд оршин суух талаар хатуу шаардлага тавьдаггүй ч оюутнуудын олонх нь дотуур байранд амьдардаг. Лихайгийн их сургуулийн нэр хүндтэй төгсөгчдийн тоонд Крайслер корпорацийн гүйцэтгэх захирал асан Ли Якокка, The Washington Post сонины гүйцэтгэх редактор асан Марти Барон нар багтжээ.

Lehigh University нь 100 гаруй сургалтын хөтөлбөр, олон төрлийн эрдэм шинжилгээний ажлыг оюутнуудад санал болгодог. Хамгийн алдартай салбаруудад бизнес, инженерчлэл, урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэндийн мэргэжлүүд орно.

Их сургуулийн чансаа:

  • Бизнесийн №33
  • Инженерийн чиглэлээр №46

Эл сургууль нь бие даан суралцах, судалгаа шинжилгээ хийх амлалтаараа бусдаас ялгарч, янз бүрийн салбар дахь хамтын ажиллагаа, инновацыг дэмжинэ. Бизнес, эдийн засгийн коллеж, ПС зэрэг хамгийн сүүлийн үеийн байгууламжуудтай. Россин Инженер, Хэрэглээний Шинжлэх Ухааны Коллеж нь оюутнуудаа эрдэм шинжилгээний хайгуул хийх онцгой нөөцөөр хангадаг.

Lehigh-ийн нэг онцлог нь салбар хоорондын боловсролыг чухалчилдаг явдал. Браун Их Сургуультай ижил төстэй нь Лихайг оюутнуудыг тодорхой шаардлагагүйгээр хүссэн хичээлээ үзэхэд нь нээлттэй байдаг аж. 

Тус их сургууль нь 9:1-ийн оюутан, багш нарын харьцаатай. Ангиудын 50 гаруй хувь нь 20-иос цөөн сурагчтай бөгөөд энэ нь багш нар сурагчидтайгаа тулж харьцахад нь эергээр нөлөөлдөг байна.

Оюутнуудын 90% нь эрдмийн зэргээ амжилттай дүүргэдэг. Төгсөгчид ажлын байрны өрсөлдөөнт зах зээлд сайн бэлтгэгдсэн бөгөөд дундаж цалин нь 64,800 доллароос эхэлдэг.

Сургалтын төлбөр 57,940 ам.доллар байхад байр болон бусад  нэмэлт зардал 16,070 ам.доллар болно. Санхүүгийн баталгаа, хүртээмжтэй байдлыг хангаж  оюутнуудын сургалтын төлбөрийн 100% хүртэлх тэтгэлэг олгодог аж.

Эх сурвалж: US.news

#мэдээ