Ганц бие амьдралд эргэн ирэхэд чинь туслах кинонууд


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-04-29

Хайр дурлалын харилцаа нэг бол хамтдаа аз жаргалтайгаар үргэлжлэх, эсвэл гунигтайгаар салж төгсдөг нь мэдээжийн хэрэг билээ. Хэдийгээр салалт амаргүй даваа ч бидний амьдралын нэгэн хэсэг учир үүнтэй дасан зохицохоос өөр аргагүй юм.

Yolo.mn энэ удаад та бүхэндээ нэгэн оройг амттан идэнгээ “салалт” гэх хүндхэн давааг давж, ганц бие амьдралд эргэн ирэхэд чинь туслах, урам зориг өгөх кинонуудыг санал болгож байна.

1. SOMEONE GREAT

IMDb үнэлгээ: 6.2

Гол дүрд: Brittany Snow, Gina Rodriguez

Хөгжмийн сэтгүүлч мэргэжилтэй Jenny мөрөөдлийн ажил болох нэр хүндтэй сэтгүүлийн газарт ажиллахаар Сан Франциско хотыг зорих бөгөөд есөн жилийн турш үерхсэн найз залуу нь хол зайн үерхлийг хүсээгүйн улмаас хосууд салж, Jenny тэрхүү сэтгэл шархлуулам салалтыг даван гарч буй тухай уг кинонд өгүүлдэг.

2. MARRIAGE STORY

IMDb үнэлгээ: 7.9

Гол дүрд: Adam Driver, Scarlett Johansson 

Бид бүхний сайн мэдэх Scarlett Johansson жүжигчний гол дүрийг нь бүтээсэн уг кино хэдий бие биедээ хайртай ч салж буй хосын түүхийг өгүүлэх бөгөөд салалт гэдэг ямар хэцүү зүйл болохыг маш чадварлагаар харуулсан бүтээл билээ. Энэхүү кино нь 2019 онд нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг ихээхэн татаж, Оскарын шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд нэр дэвшсэн гайхалтай бүтээл юм.

3. 500 DAYS OF SUMMER

IMDb үнэлгээ: 7.7

Гол дүрд: Joseph Gordon-Levitt, Zooey Deschanel

Жинхэнэ хайр байдагт итгэдэггүй Summer охин нэгэн компанид ажилд орох бөгөөд хамт ажилладаг Tom түүнд дурласнаар кино эхэлдэг. Summer түүнийг дурлалт залуугаа биш сайн найзаа гэж бодсон ч Tom түүнд улам л дурласаар хамтдаа 500 өдрийг өнгөрөөдөг ч нэг л өдөр Summer өөр залуутай сүй тавьснаа түүнд хэлдэг.

4. BLUE VALENTINE

IMDb үнэлгээ: 7.3

Гол дүрд: Ryan Gosling, Michelle Williams

Гэрлэсэн хосуудын харилцаа, салалтын талаар өгүүлэх 2010 онд нээлтээ хийсэн уг кино нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж чадсанаас гадна жүжигчин Michelle Williams энэхүү киноны Cindy-гийн дүрээрээ Оскар болон Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшсэн билээ.

5. CALL ME BY YOUR NAME

IMDb үнэлгээ: 7.9

Гол дүрд: Timothйe Chalamet, Armie Hammer

1983 оны Итали улсад 17 настай хүү Elio болон түүний аавын судалгааны ажилд туслахаар ирсэн судлаач Oliver нар танилцаж, бие биедээ хэрхэн татагдаж буйг уг кинонд өгүүлдэг.

Алдарт залуу жүжигчин Timothйe Chalamet-ийн жүжиглэлт, киноны хийц гээд бүх л зүйл нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд үзсэн хэн бүхнийг уйлуулах нь гарцаагүй.

6. EAT, PRAY, LOVE

IMDb үнэлгээ: 5.8

Гол дүрд: Julia Roberts

Хүн бүрийн хүсэж мөрөөддөг амьдрал Liz-д байсан ч тэрээр аз жаргалгүй, амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун бус амьдарсаар бүр нөхрөөсөө ч салахаар шийддэг. Жинхэнэ өөрийгөө олж, амьдралын утга учрыг мэдрэхийн тулд дэлхийгээр аялахаар шийдэн, олон адал явдлуудтай учирч буй бүсгүйн түүхийг энэхүү киноноос үзээрэй.

7. LA LA LAND

IMDb үнэлгээ: 8.0

Гол дүрд: Emma Stone, Ryan Gosling

Жүжигчин болох мөрөөдөлтэй ч төдийлөн амжилт олдоггүй Mia, жазз хөгжимд хайртай төгөлдөр хуурч Sebastian нар бие биедээ хайртай ч тэдний мөрөөдөл тэднийг улам холдуулсаар л байна. Эцэст нь хосууд хамтдаа аз жаргалтай үлдэж чадах болов уу?

8. CRAZY, STUPID, LOVE

IMDb үнэлгээ: 7.4

Гол дүрд: Emma Stone, Ryan Gosling, Steve Carell, Julianne Moore

“La La Land” киноны хосууд болох Ryan Gosling, Emma Stone болон алдарт жүжигчин Steve Carell, Julianne Moore нарын гол дүр бүтээсэн энэхүү кинонд 20 жил хамт амьдарсан эхнэрээсээ салаад удаагүй байгаа Cal, хүүхэмсэг эр Jacob нарын адал явдлын талаар өгүүлэх бөгөөд чамд таалагдах нь гарцаагүй.

9. BEGIN AGAIN

IMDb үнэлгээ: 7.4

Гол дүрд: Keira Knightley, Mark Ruffalo

Gretta болон түүний найз залуу, дуу зохиогч Dave нар нэгэн том агентлагтай гэрээ хийхээр Нью Йорк хотыг зорино. Тэд гэрээгээ амжилттай хийж, маш богино хугацаанд алдартай болдог ч Dave Gretta-гаас салдаг. Нэгэн өдөр тэрээр Dan хэмээх залуутай танилцах бөгөөд түүний шинэ цомог дээр хамтран ажиллахаар болсноор киноны үйл явдал эхэлнэ.

10. HOW TO BE SINGLE

IMDb үнэлгээ: 6.1

Гол дүрд: Dakota Johnson, Rebel Wilson

Хэрэв чи сэтгэлийг чинь сэргээх хөнгөхөн, хөөрхөн кино үзмээр байвал Нью Йорк хотын залуусын хайр дурлал, салалт, адал явдлын талаар өгүүлэх энэ киног санал болгож байна.

11. KILL BILL VOL.1

IMDb үнэлгээ: 8.1

Гол дүрд: Uma Thurman

Гол дүр “The Braid” бол нөхрийнхөө удирддаг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн. “The Braid” бие давхар болсноо мэдээд гэмт хэргийн бүлэглэлээс зугтаж, шинэ амьдрал зохиохоор шийддэг ч хуримынхаа өдөр экс нөхөр Bill-д буудуулдаг. Гэсэн ч “The Braid” амьд үлдэж, дөрвөн жил ухаангүй байсны эцэст ухаан ордог бөгөөд өөрийнх нь амьдралыг орвонгоор нь эргүүлж, гэдсэн дэх хүүхдийг нь хөнөөсөн өөрийн нөхөр Bill болон түүний хамтрагчдаас өшөөгөө авахаар шийднэ.

12. BIRDS OF PREY

IMDb үнэлгээ: 6.1

Гол дүрд: Margot Robbie, Mary Elizabeth, Jurnee Smollett

Harley Quinn хүртэл салалттай нүүр тулдаг гээд бод доо. Найз залуу, гэмт хэргийн хамтрагч Joker-оос салсныхаа дараа Black Canary, Huntress, Renee Montoya гэх супер хүчтэй бүсгүйчүүдтэй найзууд болж, нэгэн залуу охиныг гэмт хэргээс аварч буй тухай уг кинонд өгүүлнэ. Ер нь маш сайн найзуудтай байхад найз залуу хэнд хэрэгтэй гэж?

Эх сурвалж: Cosmopolitan

#Зөвлөгөө #Сэтгэлзүй #Харилцаа