Эдгээр одуудын хэлсэн үг чамд ЭРЧ ХҮЧ хайрлах болно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-09-29

Кпоп сонсогчдын хувьд ихэнх дуунууд бидэнд итгэл найдвар,  эрч хүч, урам зориг өгч байдаг. Гэвч ихэнх тохиолдолд хүмүүс тэдгээр дуучдын бидэнд хэлэхийг зорьсон гайхалтай үгсийг анзааралгүй өнгөрөх нь элбэг юм. Тиймээс бид Кпоп уран бүтээлчдийн бидэнд хандаж хэлсэн онцгой үгсийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

"Анх хэн байсан, тэр хэвээрээ амьдралаа үргэлжлүүл. Хэрвээ чи өөрчлөгдөж эхэлбэл хэн нэгний хоёр дахь хувилбар болох болно." (Boa)


"Надад бүх зүйл байгаагүй, тиймээс өөрийгөө хөгжүүлэх  гол арга маань хичээл зүтгэл бас шийдэмгий байдал байсан" (Lee Seung Hoon WINNER)


"Би уйлахдаа чангаар бархиран орилдог, бусад хүмүүс ч ингэж л шаналдаг. Тиймээс чи ганцаараа зовдоггүй гэдгийг ойлго" (Jonghyun, Shinee)


"Өөрт хялбар замыг сонгохоос илүү бартаа ихтэйг нь сонговол амьдрал илүү сонирхолтой болж эхэлдэг. Зовсон үед амьдрал хэцүү санагдана, аз жаргалтай үед амьдрал амархан санагдана. Энэ бүхэн яг л тархиралдсан замаар явахтай адил. Өөрөөр хэлбэл нэг дээшилж, нэг доошилж, заримдаа гулгаж, заримдаа өгсөнө. Энэ урт замыг дуусгаад  эргээд харахад чамд амьдрал хөгжилтэй санагдах болно" (Minzy)


"Миний хандлага, зан ааш хоёрыг андуурах хэрэггүй. Миний зан ааш бол "би хэн бэ" гэдгийг илтгэнэ, харин миний хандлага "чамайг хэн бэ" гэдгийг илтгэнэ." (Min ,Miss A)


"Надад дургүй хүмүүст миний юу хийх нь огт хамаагүй.  Өмнө нь надад дургүй хүмүүс  намайг шүүж эхлэхэд надад хэцүү байдаг байсан. Харин одоо би өөр зүйл боддог болсон учир нь  өөрийн  хүссэн зүйлээ хийхэд  надад юу ч саад болж чадахгүй" (Hyuna)


"Би өнөөдрийг өчигдрөөс ямагт илүү гэж боддог. Тиймээс маргааш өнөөдрөөс илүү байна гэдэгт итгэдэг." (Gdragon, Bigbang)


"Хэрэв чи өөрт тохиосон боломжийг хаявал энэ нь бүтэлгүйтэл болно, харин тэрхүү боломжоос нэг л удаа зуураад авбал энэ нь аз болж хувирна." (T.O.P , Bigbang)


"Би зөвхөн өөрийнхөө юу хийж чаддаггүй байсныг л санадаг. Яагаад гэвэл надад мэдэхгүй зүйл маш олон байсан. Миний хийдэг цорын ганц ажил бол хичээх." (Rapmonster BTS)


"Мөрөөдлийнхөө төлөө бууж өгөхгүй зүтгэвэл төгсгөл нь үргэлж аз жаргалтай байх болно" (Minho, Shinee)


"Амьдрал бол тоглоом. Тиймээс тогло" (Kris)


"Тийм ээ, би авъяасгүй төрсөн учраас хичээнгүйлэн ажилладаг" (Dara 2ne1)


"Ямар нэгэн зүйлээс авсан оноогоороо  өөрийгөө дүгнэх хэрэггүй. Тэр бол ердөө л тоо." (Yongguk, B.A.P)


"Би бусад амжилттай яваа хүмүүсийг хараад "Хэрвээ тэд чадсан бол би ч бас чадна" гэсэн сэтгэлээр ханддаг. Тиймээс энэ хор шар минь намайг илүү их хичээх ёстойг сануулдаг." (CL 2NE1)

#Kpop #Energy #Quotation