"Бүгд надтай найзлах албагүй, ГЭХДЭЭ...."


ССҮТөв | YOLO.MN
2016-11-18

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ:  Бүгд надтай найз байх албагүй, гэхдээ....

Хоёр хоногийн өмнө нэг хүүхэд миний номыг авчихаад өгөхгүй байсан. Гэтэл ангийн хүүхдүүд “чи дахиад ном авсан бол болоо ш дээ” гээд түүний талд орсон.

Би 12 настай С... гэдэг охин байна. Тодорхой шалтгааны улмаас сургуульд явахгүй байж байгаад энэ жилээс сургуулийн дунд ангид сурахаар боллоо. Гэтэл ангийн хүүхдүүд надад ямар ч шалтгаангүйгээр дургүй, надаас аль болох зайгаа барьдаг. Тэд надтай нийлдэггүй.  Заримдаа намайг доромжилдог гээч... Би ямар ч буруу зүйл хийгээгүй байхад ийм зүйл болдог. Хоёр хоногийн өмнө нэг хүүхэд миний номыг авчихаад өгөхгүй байсан. Гэтэл ангийн хүүхдүүд “чи дахиад ном авчихвал болоо ш дээ” гээд түүний талд орсон. Бүгд надтай найз байх албагүй, гэхдээ тэднийг надтай сайхан харилцаасай гэж хүсэж байна. Энэ хүйтэн харилцаа надад маш хэцүү байна, туслаач. crying

ЗӨВЛӨГӨӨ: Дасан зохицох үйл явц болж байна гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй

Цаг хугацаа өнгөрөх бүр таныг илүү таних болно. Харин энэхүү таниулах хугацаанд та өөрийнхөө талаар бусдад эерэг сэтгэгдэл үлдээхүйц байдлаар таниулах нь таныг олон найз хүрээлэх боломжийг бэлдэж байна гэсэн үг.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.
Ямар ч хүн аливаа нэгэн шинэ зүйлд  шилжих үед дасан зохицох болон даван туулах хэрэгцээ шаардлагатай аргагүй тулгардаг. Үүнийг бид сорилт гэдэг. Танд үүссэн энэ байдлыг та ердөө л  дасан зохицох үйл явц болж байна гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй. Тиймээс өөрийгөө бусдад хэн бэ, ямар хүсэл сонирхолтой, юунд дуртай болон дургүй, хичээлдээ хэр оролцдог, ямар үнэлгээтэй сурдаг гэдэг талаарх ойлголтыг өгөхөд тодорхой хугацаа хэрэгтэй. Танай ангийн бусад охид ч мөн тантай байх дасан зохицол явагдаж байгааг бодох хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх бүр таныг илүү таних болно. Харин энэхүү таниулах хугацаанд та өөрийнхөө талаар бусдад эерэг сэтгэгдэл үлдээхүйц байдлаар таниулах нь таныг олон найз хүрээлэх боломжийг бэлдэж байна гэсэн үг. Танд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #LOVE #Friends #Teenagers