NewJeans-ээс гарсны дараа Даниэль анх удаа дуугарлаа: “Энэ бол төгсгөл биш, харин эхлэл”


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Сүүлийн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн гэрээний маргааны улмаас NewJeans хамтлагаас хасагдсан Даниэль даваа гарагийн орой анх удаа олон нийтийн өмнө дуугарч, энэ мөчийг “төгсгөл биш, харин эхлэл” хэмээлээ.

Даниэль шинээр нээсэн хувийн Instagram хуудсаараа дамжуулан 10 минутын турш лайв дамжуулалт хийсэн бөгөөд шууд дамжуулалтад хэдэн арван мянган үзэгч нэгдэв.

Тэрээр фенүүдээ өөрийг нь урагшлуулж байдаг гол хүч гэдгийг онцолсон байна. Мөн "Олон зүйл одоо ч цэгцрэх явцдаа явж байна. Цаг нь болохоор шүүхийн хэрэг болон та бүхний сонирхож байгаа бүх зүйлийн талаар би мэдээлэл өгнө. 

Би гишүүдтэйгээ хамт үлдэхийн төлөө эцсийн мөч хүртэл тэмцсэн. Энэ бол миний доторх үнэн. NewJeans миний зүрх сэтгэлийн нэг хэсэг хэвээр үлдэнэ. Бид цаашдаа өөр өөр газарт байх ч, би тэднийг үргэлж дэмжинэ. Bunnies аа, энэ бол төгсгөл биш. Энэ бол эхлэл,”  гэжээ.

Даниэлийн энэхүү лайв дамжуулалт нь Ador агентлаг 12-р сарын 29-нд түүний NewJeans-ийн гишүүн байх онцгой гэрээг цуцалсан тухай мэдэгдэж, Даниэль хууль эрх зүйн арга хэмжээ авахаа зарласнаас хэдэн долоо хоногийн дараа болж байна.

Одоогоор Даниэль NewJeans-ийн агентлаг Ador-оос гаргасан 430 тэрбум воны хохирлын нэхэмжлэлтэй нүүр тулаад байна.

Ador уг нэхэмжлэлээ гэрээний олон удаагийн зөрчил, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, мөн Даниэль, түүний гэр бүлийн гишүүн болон Ador-ийн хуучин гүйцэтгэх захирал Мин Хи Жин нарын үйлдлээс үүдэлтэй нэр хүндийн хохирол учруулсан гэх үндэслэлээр гаргасан аж.

Эх сурвалж: Korea Herald

#NewJeans #Даниэль #Danielle