Дуучин Жастин Биберийн шинэ уран бүтээл “мэндэллээ”


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-06-09

Дуучин Жастин Бибер зургадугаар сарын 07-ны өдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан фэнүүддээ шинэ дууныхаа хинтийг өгсөн билээ. Тэрээр “Энэ баасан гарагт би болон @davidguetta #2U” хэмээн жиргэсэн билээ.

Тэгвэл өнөөдөр түүний шинэ дуу олон нийтэд цацагдлаа. Клипэнд нь "Викториа Секрет"-ийн сахиусан тэнгэрүүд тоглож ам барин дуулжээ.

Түүний хамгийн сүүлд гаргасан ‘Purpose’ цомгийн 17 дуу нь Billboard-ийн “Hot100” жагсаалтад багтсан нь түүхэнд шинэ амжилт тогтоож байсан бөгөөд өмнө нь The Beatles хамтлаг энэхүү рекордыг эзэмшиж байсан юм.

Тэгвэл Канадын алдарт дуучин залуугийн сонсогч фэнүүддээ зориулан Девид Гетта (David Guetta) хамтарсан шинэ уран бүтээл ийнхүү олны хүртээл боллоо.

#new music #davidguetta ft. justinbieber #2U