"Miss Universe"-ийн ялагчаар АНУ-ын мисс тодорлоо


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-16

71 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний ялагчаар Филиппин гаралтай АНУ-ын гоо бүсгүй, 28 настай R'Bonney Gabriel тодорчээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс үзэсгэлэнт 84 бүсгүй оролцсон байна.

R'Bonney Gabriel  "Би 28 настай. Энэ тэмцээний хамгийн ахмад настай оролцогчдын нэг. Миний хамгийн хэлэх дуртай үг бол "Одоо биш бол хэзээ?" Учир нь эмэгтэй хүнийг нас тодорхойлдоггүй гэдэгт би итгэдэг. Хийхийг хүсэж буй зүйл байвал маргааш хийх ёстой биш, өчигдөр ч хийх ёстой байсан биш, харин одоо хийх ёстой. Зөв цаг гэж байдаг бол тэр нь одоо л юм шүү дээ" гэж хэлжээ.

Түүнийг бага байхад нь гэр бүл Америк улсад ирж суурьшсан байна. Тэрээр хүнд хэцүү амьдралыг туулсан ч шантралгүйгээр мөрөөдөл рүүгээ зүтгэж өнөөдрийн амжилтыг бүтээсэн гэнэ. 

R'Bonney Gabriel үндэсний хувцасны төрөлд АНУ сар, одон орон судлалын салбарт гаргасан амжилтыг илтгэсэн даашинз өмссөн нь онцлох үйл явдал байлаа. Даашинз маш хүнд байсан учир дааж алхахад бэрх. Гэсэн хэдий ч тэр юунд ч түүртэлгүй чадварлаг алхаж бүтээлийг амилуулсан юм. Тийм ч учраас тэр шүүгчид болон үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан байна. 

Эх сурвалж: CNN 

#Мэдээ