

13-15 насны хүүхэд эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр ажил хийж болно. Гэхдээ эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөдөлмөр эрхэлж болно.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 18 нас хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар, илүү цагаар, амралтын өдөр, баярын өдөр ажиллуулж болохгүй.
13-15 насны хүнийг дараах нөхцөлд ажиллуулахгүй. Үүнд,
13-15 насны хүүхэд өдөрт хэдэн цаг ажиллах боломжтой вэ?
Хичээлийн үед долоо хоногт 10 цагаас илүүгүй буюу өдөр хоёр цаг, гэр ахуйн ажилд өдөрт нэг цаг, долоо хоногт нийт таван цаг хүртэл ажиллуулж болно. Харин хичээлийн улирлын амралтын үед долоо хоногт 20 цагаас илүүгүй, гэр ахуйн ажилд долоо хоногт найман цаг хүртэл ажиллуулж болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!