Psy-ийн 'Gangnam Style' дуу YouTube дээр 5 тэрбум үзэлтэд хүрлээ


YOLO.mn | YOLO.MN
2024-01-03

Өмнөд Солонгосын дуучин, реппер Psy 2012 онд "Gangnam Style" дуугаа цацсан нь арав гаруй жил дэлхийн хамгийн эрэлттэй дууны жагсаалтыг тэргүүлэх болсон.  Тэгвэл эл уран бүтээлийн клип  YouTube дээр 5 тэрбум гаруй хандалт авчээ.  

PSY Gangnam Style" дуугаараа Billboard-ын Hot 100 сингл чартын 2-т орсон анхны Кпоп дуучин болсон юм. Уран бүтээл гарснаасаа хойш ердөө долоо хоногийн дотор эл жагсаалтыг тэргүүлсэн билээ.   

Gangnam Style" дууны клип 2014 онд 2 тэрбум үзэлтийг давснаар YouTube-ийн  хязгаарыг давсан анхны видео болсон аж. Улмаар 2017 онд 3 тэрбум, 2021 оны гуравдугаар сард дөрвөн тэрбумыг давжээ. 

Эх сурвалж: Korean Times

 

#мэдээ