Шинийг санаачлагч залуучуудын хакатоныг зарлажээ. ЮНЕСКО-с залуучуудыг өнөөгийн дижитал мэдээллийн орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чадавхжуулахаар Залуучуудын Хакатоныг зохион байгуулж байна.
Тулгамдсан асуудлуудад:
2024 оны хакатонд дэлхийн 68 улсын 202 баг амжилттайгаар оролцсон бөгөөд энэ жилийн “Залуучууд манлайлж байна: Үр нөлөөтэй MIL шийдлүүдийг бүтээх нь” сэдвийн дор залуусыг хамтран ажиллах, шинэ санаа гаргах, өөрсдийн санаагаар манлайлал үзүүлэхийг ЮНЕСКО-гоос уриалж байгаа юм.
Оролцогчид олон улсын мэргэжилтнүүдээс үнэгүй цахим менторын тусламж авах боломжтой ба ялагч багууд 2025 оны 10-р сарын 23-24-нд Колумбын Картахена хотод болох “Дэлхийн MIL долоо хоногийн бага хурал”-д төслөө танилцуулах боломжтой болох юм.
ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
18-30 насны 3-6 гишүүнтэй багууд оролцох боломжтой ба ЮНЕСКО-гийн үнэт зүйлстэй санал нэгддэг байх шаардлагатай.
БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2025 оны 8 сарын 15
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!