Х.Тайванбат: Би багаасаа л ЦАХИУРЫН ХӨНДИЙД очиж өөрийн БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЭХИЙГ хүсдэг байсан


О.Дорж | YOLO.MN
2017-12-25

Саяхан МонголHD телевизийн "Шарк танк" нэвтрүүлэгт оролцсон дунд сургуулийн нэгэн хүүг та бүхэн санаж байгаа биз ээ. "Wanna app"-ын үндэслэгч тэрээр тус нэвтрүүлэгт өсвөр насны хүүхэд залуусын төлөөлөл болон оролцсон Х.Тайванбаттай бид хэсэг хором ярилцсаныг хүргэж байна.

YOLO: Бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач
- Сайн байцгаана уу? Намайг Х.Тайванбат гэдэг. Wanna app-ын үндэслэгч.

YOLO: "Шарк танк" нэвтрүүлгийн дараа яагаад буцаад сургуульд орох болсон бэ? Шаркуудын нөлөөлөл байсан уу?
- Америк руу очих хамгийн боломжтой зам нь их сургуулиар дамжих гэдгийг ойлгосон болохоор буцаад орсон доо. Шаркуудын мэргэн зөвлөгөөнүүд ч мөн нөлөөлсөн.

YOLO: Нууц биш бол өмнө нь яагаад сургуулиа орхих болсон бэ?
- Улсын сургуулийн орчин мөн цаашид хөгжих бололцоо муу байсан. Гэхдээ түүнээс цаашхи зүйлийг нууцалмаар байна. Ямартай ч улсын болон хувийн сургууль хоорондын зөрүү маш их гэдгийг энд онцолмоор байна. Одоо Америк Монголын хамтарсан Шилдэг бүрэн дунд сургуульд сурж байна.

YOLO: "Шарк танк" нэвтрүүлэгт яагаад орохоор болсон бэ?
Тэр үед компаниа дөнгөж эхлүүлээд явж байсан ба санхүүжилт хэрэгтэй байсан болохоор орохоор шийдсэн. Багаас минь хамгийн дуртай нэвтрүүлэг минь байсан болохоор Монголд анх удаа зохион байгуулагдахаар болсныг нь мэдэнгүүтээ шууд очиж бүртгүүлсэн дээ. Мөн тэр үед бүх юмны тохироо нь бүрдчихсэн байсан.

YOLO: Аппликэйшн бүтээх санаа хаанаас олсон бэ? Цаашдаа яаж өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна?
- Санаагаа бол "яагаад хүн ойрхон байгаа адилхан хүсэл зорилготой хүнтэйгээ холбогдож болохгүй гэж" хэмээн бодсоны эцэст олсон. Одоогоор өргөжүүлэх төлөвлөгөөгүй байна. Их сургуульд орсныхоо дараа энэ талаар нухацтай бодно доо.

Дэлхий ертөнц секунд тутамд өөрчлөгдөж байна шүү дээ! Зүгээр л хүсэл мөрөөдлөө дага.

Х.Тайванбат

YOLO: Аппликэйшн бүтээхэд ямар ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ? Мөн ямар шат дамжлагыг дамжиж байж нэг аппликейшн бий болдог вэ?
- Аппликэйшн болгон өөр. Гэхдээ эхлээд дизайнер ерөнхий хэв загвараа гаргана. Дараа нь инженерүүд код, алгоритмаа бичиж програмчилна гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.

YOLO: Чиний асуудалд эцэг эх чинь хэрхэн ханддаг вэ? Сургуулиа орхих шийдвэрийг чинь хэрхэн хүлээн авсан бэ?
- Миний хүсэл мөрөөдлийг тэд маань маш их дэмждэг. Зорилгынхоо төлөө явж буй үед минь үргэлж ард минь байдаг даа. Сургуулиа хаях үед "Дараа нь харамсах зүйл битгий хийгээрэй!" л гэж хэлж байсан. "Шарк танк" телевизийн шоу энэ тал дээр жоохон хэтрүүлсэн шүү.

YOLO: Хаана ямар их сургуульд ямар мэргэжлээр сурах төлөвлөгөөтэй байна?
- Аль тэнцсэн сургуулиудаасаа шигшиж байгаад аль нэгэн рүү нь очиж сурна даа. Мэргэжлийн хувьд Computer science (Kомпьютерийн шинжлэх ухаан) болон эдийн засгаар сурах бодолтой байна. Гэхдээ сүүлийн үед Product design (Бүтээгдэхүүний загвар) их сонирхол татаж байна.

YOLO: Энэ жил Америкийн их дээд сургуулиуд руу өргөдлөө өгч байгаа юм байна. Ямар их сургуулиуд руу өргөдөл өгөх гэж байгаагаа сонирхуулаач?
- Harvard, Prinston, Yale, Upenn, Columbia, Amherst, Uchicago, Cornell, Pomona зэрэг гадны сурагчдад тэтгэлэг их өгдөг сургуулиудад өргөдлөө өгч байгаа. Мөн миний мөрөөдлийн сургууль бол Стэнфордын их сургууль.

YOLO: Яагаад заавал Стенфордын их сургууль гэж?
- Хамгийн эхний шалтгаан бол байршил. Би багаасаа л Цахиурын хөндийд очиж өөрийн бизнесээ эхлүүлэхийг хүсдэг байсан. Дараагийн шалтгаан бол цаг агаар. Учир нь тэнд ихэвчлэн нарлаг дулаахан байдаг. Гурав дахь том шалтгаан бол хүмүүсийнх нь сэтгэхүй. Стэнфордын бараг бүх хүн дэлхийг өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй зорилготой хүмүүс байдаг.


Үргэлж англи лекц сонсож, англи ном халааслаад авч явдаг байсан. Тэгээд зургаан сарын дотор боломжийн хэмжээнд очсон шүү.

Х.Тайванбат

Ер нь бол гарааны бизнесүүдийг ингэж маш их дэмждэг сургууль өөр хаана ч үгүй. Стэнфордын их сургуульд тэнцэж байвал Харвардын их сургуулиас мянган удаа татгалзсан хариу сонссон ч яах вэ гэж бодож байна.

YOLO: Англи хэлэндээ их сайн юм байна. Хэрхэн сурах тухай зөвлөөч?
- 10-р анги хүртлээ би нэг ч өгүүлбэр англиар хэлж чаддаггүй байсан. Зорилго маань ирээдүйд АНУ-д сурах байсан учраас үүний төлөө хөдөлмөрлөсөн. Өдөрт бараг бүх цагийг англи хэлэнд зориулдаг байсан. Үргэлж англи лекц сонсож, англи ном халааслаад авч явдаг байсан. Тэгээд зургаан сарын дотор боломжийн хэмжээнд очсон шүү.

YOLO: Яагаад энтерпренер болохыг хүсэж байгаа вэ?
- Би багаасаа юмыг төсөөлөн бодох чадвартай байсан нь тэр төсөөллүүдээ бодит болгохын тулд энтерпренер болохоор шийдсэн. Steve jobs, Elon musk шиг болохыг хүсдэг байсан. Уншиж буй номнууд, хэрэглэж буй контентууд их нөлөөлсөн.

YOLO: Технологид их сонирхолтой юм шиг санагдлаа. Технологийн цаашдын ирээдүйг хэрхэн харж байна. Түүнд таны оруулах хувь нэмэр хэр их гэж бодож байна?
- Хүн төрөлхтөн одоо байгаагаасаа илүү зүйлийг хийх потенциалтай гэж би боддог. Өнөөгийн Iphone, Tesla, SpaceX-ийн пуужин бол зүгээр л эхлэл. Хэрвээ би 20 жилийн өмнө "Бид 2017 онд интернэтээр худалдан авалт хийнэ" гэж хэлсэн бол хүн болгон намайг шоолж инээх байсан.

Одоо Амазон, Алибаба нарын хэр том гэдгийг бүгд л мэддэг. Миний бодож байгаагаар 20 жилийн дараа VR "virtual reality" (виртуал бодит байдал), AI "Хиймэл оюун ухаан" гайхалтай том амжилт үзүүлнэ.

Хиймэл оюун ухааны хувьд ер нь хүн төрөлхтөнд үйлдвэрийн ажилчид, таксиний жолооч нар хэрэггүй болно гэсэн үг. Энэ бүгдийг орлох шинэ технологи гарч ирнэ. Виртуал бодит байдал одоогоор хурдтай хөгжиж байгаа ч цаг хугацаа их орно. Миний төсөөлж буйгаар бид 20 эсвэл 30 жилийн дараагаар ухаалаг утас хэрэглэхгүй.

Өөрийн хувийн жагсаалт дээрх бүх зүйлийг хийж дуусгана, гэхдээ энэ нууц ч Эмма Ватсонтай болзох гэсэн зүйл багтсан байгаа.

Х.Тайванбат

Харин зүгээр контакт линз зүүгээд Тайм Скуэрт жүжигчин Эмма Уатсонтай шинэ оноо угтаж байна. Мэдээж энэ нь бодит байдал дээр боломжгүй мэт зүйл. Хоёулаа энд ярилцлага хийгээд сууж байгаа ч жинхэнэ биес маань гэртээ сууж байх боломжтой гэх гээд байгаа юм. Миний дараагийн эхлүүлэх гэж буй компани VR-тай (Виртуал бодит байдалтай) нягт холбоотой.

YOLO: Чиний мөрөөдөл?
- Надад олон мөрөөдөл бий. Тэрбум хүний амьдралд нөлөөлсөн технологийн компани байгуулахыг хүсдэг. Мөн Ангараг дээр хамгийн эхэнд амьдрах цөөхөн хэдэн хүний нэг болмоор байна. Өөрийн хувийн жагсаалт дээрх бүх зүйлсийг хийж дуусгана, гэхдээ энэ нууц.  Мөн Эмма Ватсонтай болзох гэх мэт...

YOLO: "Шарк танк" нэвтрүүлэгт ороод гарахдаа хамгийн ихээр ойлгож зүйл?
- Шоунаас гарахдаа нэг л зүйлийг би өөртөө амласан "Би шоунд буцаж ирнэ ……гэхдээ шаркийн хувиар"...

Ер нь бол "Шарк танк" надад гайхалтай туршлага болж үлдсэн дээ!

YOLO: Үеийнхэндээ зориулж бүтээлч зөвлөгөөг өгөөч?
- Өнөөдөр Монгол ямар байдалтай байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Америкууд Ангараг дээр хот байгуулах гээд бүх боломжоороо ажиллаж байхад манай томчууд энд нүүрсний хэрүүлээ л хийж байна.

Би зүгээр л залуустаа "Өөртөө итгээд хүсэл мөрөөдлөө дага" гэж хэлмээр байна. Реппэр болмоор байна уу? Янзтай түүнийгээ тултал нь хий. DJ, Beatmaker байсан ч хамаагүй. Интернэт гэдэг зүйл бидэнд маш их боломж гаргаад өгчихлөө шүү дээ! Youtube, soundcloud гэх мэт платформуудыг тултал нь ашигла. Дэлхий ертөнц секүнд тутамд өөрчлөгдөж байна шүү дээ! Зүгээр л хүсэл мөрөөдлөө дага.

#School #Student #Boy #SharkTank #App #Entrepreneur