

Бүтэн сар нь гурван шөнө буюу (12 дугаар сарын 3-5-ны хооронд) ажиглагдах бөгөөд байршлаас хамааран өөр өөр харагдана. Харин оргил үе нь өнөөдөр буюу 12 дугаар сарын 5-нд тохиох ба ердийнхөөс 7.9 хувиар том, 15 хувиар тод үзэгдэх аж.
“Хүйтэн Сар” гэж нэрлэсэн шалтгаан: Тус нэршил нь уугуул америкчуудын Мохавк омгийнхны зан заншлаас үүсэлтэй бөгөөд арванхоёрдугаар сард агаарын хэм мэдэгдэхүйц буурдагтай холбоотой. Түүнчлэн “хүйтэн цаг үе”-ийг илэрхийлдэг бөгөөд Мохавк омгийнхон энэ үеийг амар амгаланг бэлгэдсэн эргэцүүлэн бодох үе гэж үздэг байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!