Бужо хийхдээ ямар дэвтэр сонгох вэ?


Б.Мишээл | YOLO.MN
2019-09-18

Хичээл сургууль орчихсон завгүй гүйцгээгээд л байна уу? Цагийн зохион байгуулалт болон өдрийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргаж байна даа?
Манай сайтын зүгээр сар болгон Бужо буюу төлөвлөгч дэвтрийн видео контентийг хүргэдэг билээ. Тэрхүү видеоны сэтгэгдэл хэсэгт олон хүн “Ямар дэвтэр сонгох нь зөв бэ?” гэсэн асуулт их асуугдсан учир миний зүгээс өөрийн дэвтэр сонгодог аргаасаа хуваалцахаар шийдсэн юм.

Мөн сэтгэгдэл хэсэгт асуудаг бүх асуултад хариулах зорилготой “Зөвлөгөө” оруулж байхаар боллоо.   

ЯМАР ДЭВТЭР СОНГОХ ВЭ?



Энэхүү бичвэрийг би өөрийн гараар тусгайлан бэлтгэсэн юм. Сүүлийн үед бужо хөтөлдөг хүмүүс каллиграфи бичлэгээр бичих хандлага өссөн учир яаж сурсан аргаасаа ч мөн хуваалцъя. Мөн каллиграфи бичлэгийн талаар өмнө нь нийтэлж байсан мэдээг ЭНДЭЭС унших БОЛОМЖТОЙ.

Мөн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Youtube-ээр зочлоод “How to calligraphy” гээд хайхад маш олон видео гарч ирэх юм. За одоо гол сэдэвтээ оръё.

ЗААВАЛ ЦЭГТЭЙ ДЭВТЭР ГЭЖ ҮҮ?



Бужо хөтөлдөг ихэнх хүмүүс цэгтэй дэвтэр хэрэглэдэг нь үнэн. Гэхдээ заавал цэгтэй дэвтэр дээр хийх ёстой гэсэн үг биш юм. Дөрвөлжин шугамтай, тууш шугамтай, бүр цулгуй цаастай дэвтэр байсан ч болно.

Гэхдээ яагаад цэгтэй дэвтэр дээр хөтлөөд байдаг вэ гэж үү? Цэгтэй дэвтэр нь илүү цэгцтэй болдог юм. Учир нь дөрвөлжин шугамтай дэвтэр хэтэрхий тод шугамтай, тууш шугамтай дэвтэр дээр зураг зурах бол баримжаа муу, цулгуй дэвтэр дээр бичихэд нэг шугамд бичиж чадахгүй гээд л олон асуудал тулгарч байгааг анзаарч байна уу? Тийм учир цэгтэй дэвтэр бусдаас илүү баримцаа сайтай мөн цэгцтэй болдгоороо давуу талтай юм.

Мөн дэвтэр сонгохдоо өнгө үзэмжийг нь өөрийнхөө сэтгэлд нийцүүлээрэй.

ЯМАР ШАЛГУУРААР ДЭВТРЭЭ СОНГОХ ВЭ?

Ер нь дэвтэр сонгох үйл явц чинь "алаан" байхгүй юу. Нэг дэвтэр авчихдаг тэрийгээ ашиглатал ямар нэг зүйл буруугаар эргэвэл тэгээд л тэр дэвтэр хэрэглэгддэггүй болохоор худалдан авалт хийхдээ л сайтар шинжээрэй.

1-рт  Цаасны чанар: Учир нь тодруулагчаар зураг зурдаг тэгсэн ард талын хуудсандаа нэвчээд байвал хэцүү биз дээ? Нэвччих болов уу гэж айж зурахгүйн тулд дэвтрээ сонгохдоо цаасыг нь франц талх сонгож авах гэж буй мэт шинжих нь чухал. Тодруулагчтайгаа явж байгаад зурж үздэг ч юм уу.

 

2-рт Хавтас: Хэрвээ таны дэвтэр нимгэн хавтастай бол цүнхэндээ эвгүй хийхэд нугларах эрсдэлтэй. Нэг л нугларах юм бол мөр нь үлдчихдэг болохоор нэг л сэтгэлд сэвтэй. Тийм болохоор аль болох хатуу хавтастай дэвтэр сонгохыг зөвлөе.

3-рт Хуудас: Тэр дэвтэр дээр юу тэмдэглэх, юу төлөвлөх гэдгээс тань хамаарч хуудасны тоо буурч мөн ихэсдэг. Хэрвээ бужо хийх гэж байгаа бол 40 бараг хангалттай, хичээлээ тэмдэглэх гэж байгаа бол 60-аас дээш, шүлэг, зохиол бичих гэж байгаа бол зузаан ч гэдэг юмуу таны сонголт. Гол нь зөв сонгох нь чухал шүү.



4-рт Хэмжээ: Нэг их том хэмжээтэй дэвтэр авчихдаг тэр нь дуусаж өгөхгүй байх ч ээдээ хэцүү шүү. Их зүйлс тэмдэглэмээр байдаг жижиг дэвтэр дээр хийх ч хэцүү. Тиймээс юу тэмдэглэх гэж байгаагаа сайн бодоод дэвтэрнийхээ хэмжээг тодорхойлох боломжтой.

САНАЛ БОЛГОХ ДЭВТРҮҮД

Та бүхэнд эхний ээлжид эдгээр 5 дэвтрийг санал болгож байна. Тус бүрд нь хайлт хийгээд харах боломжтой юм. Эдгээрээс хүссэн дэвтрээ олох ч юм билүү. Зөв дэвтэр сонгоход нь амжилт.

Төлөвлөгч дэвтэртэй холбоотой бүх мэдээллийг эндээс аваарай.

  1. Дэвтэр 1
  2. Дэвтэр 2
  3. Дэвтэр 3
  4. Дэвтэр 4
  5. Дэвтэр 5

Мөн бидний хүргэдэг видео контентийг доорх линкээс.

https://www.facebook.com/YOLOmn/videos/483644122472942/ 
https://www.facebook.com/YOLOmn/videos/864571647234396/
https://www.facebook.com/YOLOmn/videos/2489857541066691/

#Тэмдэглэлийн дэвтэр #Бужо