

BTS-ийн Jungkook нь aespa-ийн Winter-тэй болзож байгаа гэх шинэ нотолгоо интернэтэд таржээ.
Хоёр айдолын болзоо тойрсон таамгууд сүүлийн хоёр жилийн турш олон нийтийн дунд хамгийн их яригдсан сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Үүнд хоёулаа ижил бугуйвч зүүсэн, Instagram дээр ижил дуу хуваалцсан, ижилхэн хувцас өмссөн гэх мэт “нотолгоонууд” багтдаг.
Саяхан нетизенүүд тэдний харилцааны талаархи шинэ нотолгоо илрүүлсэн бөгөөд энэ нь онлайн форумууд дээр маш хурдтай тархаж байна.
Тэдний илрүүлсэн шинэ нотолгоо нь Jungkook болон Winter-ийн ижил шивээс юм. Гурван нохойны шивээс тэдний хоёуланд байжээ.

Саяхан ижил өнгийн хумсны будаг (зөвхөн ядам хуруун дээрээ ижил цэнхэр өнгө) ашигласан байсныг мөн гаргаж ирсэн байна. Мөн Winter болон Jungkook нарын зүүсэн ижил үнэт эдлэл — бөгж, бугуйвч гэх мэт зүйлсийг тайлбарласан олон нийтлэл гарч ирэв.
Түүнчлэн хоёр айдол энэ жил хоёул Justin Bieber-ийн “YUKON” нэртэй дууг хамт биш ч тус тусдаа дуулсан нь анхаарал татаж буй.
Jungkook болон Winter-ийн ижил шивээсний талаарх шинэ “нотолгоо” -с болж тэдний болзож буй тухай цуурхал маш их тархаж байна. Олон нетизенүүд уг шивээсийг тэдний харилцааны баталгаа гэж үзэж байгаа бол зарим нь гурван нохойн шивээс нь тухайн үед Солонгост их алдартай байсан тул давхацсан байж болно гэж үзэж байна.
Гэсэн ч хоёр айдолтой холбоотой бүх “нотолгоо, давхцлууд” дахин асар их анхаарал татаж, Jungkook болон Winter-ийн болзоо дахин олны сонирхлыг татлаа.


Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!