“How the Grinch Stole Christmas” киноны талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2021-01-01

Бид өмнөх дугаарт “Sweet Home” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа шинэ жилийн уур амьсгал оруулдаг алдартай кинонуудын нэг болох “How the Grinch Stole Christmas”-ыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 6.2/10

Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 49%

Цацагдсан огноо: 2000 оны арваннэгдүгээр сарын 8

Үргэлжлэх хугацаа: 110 минут

Үйл явдал: Зул сарын баярыг хэн хүнээс илүүтэйгээр үзэн яддаг нэгэн бол Grinch юм. Тэрээр нэгэн өдөр хорон төлөвлөгөө боловсруулж нутгийнхаа иргэдээс Зул сарын баярыг хулгайлахаар шийднэ. Гэвч уг баярт чин сэтгэлээсээ хайртай Cindy Lou Who хэмээх ухаалаг охин Grinch-тэй танилцан, түүний бодлыг өөрчлөх гэж оролдоно. 

GRINCH-ИЙН ДҮРД...

Grinch-ийн дүрийг жүжигчин Jim Carrey-гүйгээр төсөөлөх аргагүй билээ. Гэвч уг дүрд тухайн үед “The Shining” (1980) киногоороо алдаршаад байсан жүжигчин Jack Nicholson тоглох байсан аж.

Мөн комедиан Eddie Murphy, Robin Williams болон Dustin Hoffman нар тоглохоор яригдаж байжээ.

ЖИНХЭНЭ GRINCH

Эх зохиол дээр Grinch-ийн бие хар, цагаан өнгөтэй, нүд нь бага зэрэг улаан өнгөтэйгөөр дүрслэгддэг. Харин кинонд Зул сарын уур амьсгал оруулахын тулд биеийг нь ногоон өнгөтэй болгох санал гаргаж байсан гэнэ.

БЯЦХАН ОХИН ТОМ БОЛСОН НЬ

Хүн бүрийн хайрыг татсан бяцхан, ухаалаг Cindy Lou Who охины дүрийг бүтээсэн жүжигчин Taylor Momsen нь дуучин болсон билээ. Тэрээр The Pretty Reckless хэмээх рок хамтлагт гол дуучны үүргийг гүйцэтгэдэг. Үүнийхээ сацуу “Gossip Girl” (2007), “Spy Kids” (2002) зэрэг кинонуудад тоглосон байна.

JIM CARREY ГОМДСОН НЬ

Зураг авалтын үеэр найруулагч Ron Haward жүжигчин Jim Carrey-гээр тоглохоор шийдсэн байна. Jim Carrey-г зураг авалтын талбайд ирэхээс нь өмнө найруулагч Ron Grinch-ийн өмсгөлийг нь өмсөөд зогсож байсан гэнэ. Jim Carrey тухайн үед бага зэрэг гомдож, уур нь хүрсэн ч гэсэн өмсгөл өмссөн хүнийг найруулагч Ron Haward байсан гэдгийг таньсан аж. Тэрээр Jim Carrey-гээр тоглохын тулд бараг л дөрвөн цагийг нүүр будалт, хувцаслалтдаа зарцуулсан бөгөөд түүний тоглоом амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун явдаг ажээ.

JIM CARREY-Н ТЭСВЭР ТЭВЧЭЭР

Grinch-ийн дүр хувиргалтыг хийхийн тулд өдөрт бүтэн 9 цагийг зөвхөн түүний нүүр будалт, хувцаслалтыг бэлдэхэд зарцуулдаг байсан ба багагүй олон цагийг будгаа арилгахдаа зарцуулдаг байжээ.

ОСКАР ХҮРТСЭН НЬ

Энэхүү кино маань 2001 онд “Best Makeup and Hairstyling” буюу шилдэг нүүр хувиргалтын төрөлд нэр дэвшин Оскарын шагналыг хүртэж байв. Тухайн үед маш олон алдартай кинонууд уг төрөлд нэр дэвшиж байсан учир үзэгчид болон кино багийнхан тус киногоороо Оскарын шагнал авна гэж огт төсөөлөөгүй байжээ.

GRINCH ХИЙГДЭХГҮЙ БАЙСАН

Бараг бүхий л ивээн тэтгэгч байгууллагууд Grinch-ийн зохиолоор хүүхэлдэйн кино хийнэ гэхэд татгалзаж байсан ч эцэст нь тэд ивээн тэтгэгч олж чаджээ. Улмаар 26 минутын турш үргэлжлэх уг бүтээлд 2.5 сая ам.долларыг зориулсан байна. Хэрвээ энэхүү хүүхэлдэйн кино хийгдээгүй бол бидний Зул сар, Шинэ жилийн баяр болгоноор үзэж заншсан “How the Grinch Stole Christmas” кино ч хийгдэхгүй байж болох байжээ. 

Ийнхүү нийтлэлийн төгсөлд киноны хамгийн алдартай хэсгээс хуваалцаж байна.

Эх сурвалж: UK Movies

#Бидний мэдэхгүй баримтууд #How the Grinch Stole Christmas