YOLO’s Weekend: Энэ долоо хоногт заавал турших 5 кафе


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

“YOLO’s Weekend” булангийн маань шинэхэн дугаарт тавтай морил. Бид энэ буландаа долоо хоног бүр амралтын өдрүүдэд зорих хамгийн сонирхолтой, хамгийн тухтай газруудыг цувралаар хүргэх юм. Найзуудтайгаа хөгжилдөх, төрсөн өдрөө тэмдэглэх, эсвэл зүгээр л ганцаараа тайван сууж чиллрэмээр үед хаашаа явахаа мэдэхгүй үе гардаг шүү дээ. Тэгвэл энэхүү булан амралтын өдрөө ая тухтай, өнгөрүүлэхэд туслах болно. 

Ингээд эхний нийтлэлээр энэ долоо хоногт заавал турших таван кафег танилцуулж байна. 

TUMS CAFE 

Сошиал хаяг: tums.cafe 

Хаяг I:  СБД, 9 хороо, Дөлгөөн нуур, Хоймор оффис зүүн талд, Тэлмүүн тауэр | 09:00-21:00

Хаяг II: Лавай худалдааны төв, 1 давхар, Tums Cafe | 08:30-19:30

Хаяг III: Хүүхдийн 100, Төрийн банктай байр, Exquisite төв, 1 давхар | 08:00-21:00

Энэхүү кафе нь матча, бяслагтай бялуу, жүржтэй американо, бабл ти, сэндвич, чоко бомб латте зэрэг олон төрлийн кофе, амттан байхаас гадна халуун вино гардаг аж. Мөн бэлгийн багцын сонголт арвин тул хэн нэгэнд бэлэг бэлдэхээр төлөвлөж байгаа бол заавал зочлоорой.

Хамгийн сонирхолтой нь хуучин номоо хандивлаад нэг кофе үнэгүй авах боломжтой гэнэ. Үүнээс гадна тархийг ажиллуулах төрөл бүрийн сэтгэхүйн тоглоомтой учраас уйдах завгүй, хөгжилдөх нь ээ. Түүнчлэн уран сэтгэмж, ур чадвараа гайхуулах зураг зурах эвент зохиогддог ажээ. Эцэст нь хэлэхэд бүх салбарууд өдөр бүр ажилладаг шүү. 

KINO CAFE 

Сошиал хаяг: kinocafe2025 

Цагийн хуваарь: Даваа-Баасан 07:00-20:00, Бямба-Ням 10:00-18:00

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 42-2 

5.1 дуугаралтын системтэй, 12 хүний суудалтай VIP танхимд кофе шимээд сууна гэхээр ямар санагдаж байна даа? Тус кафе нь өнгөрсөн аравдугаар сард шинээр нээлтээ хийжээ. Намуухан, чимээгүй орчинтой тул болзоо хийхэд төгс тохирно. Мөн кафед яриа, хэлэлцүүлэг, илтгэл, яруу найраг, stand-up comedy, зураг зурах зэрэг төрөл бүрийн эвентүүд тогтмол зохион байгуулагддаг. Тиймээс сошиал хаягийг нь шалгаад, өөрт таалагдсан эвенттэй тааруулан зочлоорой.

TEN CAFE 

Сошиал хаяг: tencafe_ub

Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-19:00, Бямба 08:00-17:00, Ням гарагт амарна 

Хаяг: Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж 33, Romana Residence-н 1-р давхар

Токио онигаригийн хоёр дахь салбар болох Ten Cafe шинээр нээгдсэнийг уншигч та анзаарсан л байх. Тус кафе нь Монголын анхны онигири худалдаалдаг гэдгээрээ онцлогтой. Энд та төрөл бүрийн амтат, халуун, шинэхэн бэлтгэсэн онигиригаас амталж болох бөгөөд цэвэрхэн, минимал интерьертэй тул тав тухтай байх болно. Мөн мача тирамисү латте, зөөлөн чийзкейк менюд бий. 

404 COFFEE & CANVAS

Сошиал хаяг: 404.coffeecanvas

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-20:00

Хаяг: Багшийн дээд хойд буудал, Азхуртай барилгын хаалгаар ороод 4 давхарт 404 тоот

Өөрийн бүтээлч байдлаа хөгжүүлэхийн зэрэгцээ амтлаг кофе уухыг хүсвэл тус кафед очихыг санал болгоё. Танд ямар ч зурах авьяас байхгүй хэмээн санаа чилээж байгаа бол үүнийгээ мартаад, дурсамж дүүрэн цагийг өнгөрүүлээрэй. Кафед ирсэн хосууд зургаа солилцон зурах н түгээмэл байдаг аж. Та ч бас яагаад туршиж болохгүй гэж?

Ташрамд дурдахад кафен ээлжит эвент энэ хагассайн өдөр 15 цагаас эхэлж, гурван цагийн турш үргэлжлэх юм. Будгийн бүх хэрэгслийг тус кафе гаргах бөгөөд тасалбар нь 40,000 төгрөг байх аж. 

MATCHA CAFE & DINING 

Сошиал хаяг: matchacafeanddining

Цагийн хуваарь: Даваа-Бямба 10:00-21:00, Ням гарагт амарна

Хаяг: Зайсан оргил супермаркетын зүүн талд "Зайсан стар" хойд хаалга 1 давхарт

Тус кафен хамгийн онцлох зүйл бол сет бялуу. Та хүссэн төрлөө сонгоод, тав болон найман зүсэм сетээр нь худалдан авах боломжтой. Бүх бялуу нь Япон Улсын жороор хийгдсэн бөгөөд зөөлхөн аманд ороод л бутарсан гурилтай, хэт хурц биш кремтэй учир танд таалагдах нь гарцаагүй. Үүнээс гадна өдөр, оройн зоогт барих амтат хоолнууд ч бий. Тэд хэдхэн хоногийн өмнө жимстэй креп бялуу худалдаанд гаргасан байна. 

Аль болох өөр өөр үйл ажиллагаатай, сонирхолтой кафе бэлдсэн учир амралтын өдрүүдэд хайртай дотны хэн нэгэнтэйгээ зав гарган зочлоорой. Дараа долоо хоногт заавал турших таван ресторанаар уулзацгаая. 

#YOLO’s Weekend