Монголын CSGO-ын аваргаар "The MongolZ" тодорлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-07-03

"ESN"-ээс зохион байгуулсан CSGO-ын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж "The MongolZ" баг аваргаар тодорлоо.

22 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд Монголын 16 баг оролцсон бөгөөд үндэсний аварга багийг тодруулах зорилготой байв.

Тэмцээний дээд хүснэгтийн финалд ATOX Esports багт 2-1 (Inferno 5-16, Ancient 19-17, Nuke 16-7) харьцаагаар хожигдоод байсан The MongolZ баг гранд финалд ATOX Esports-ыг 2-0 (Mirage 6-16, Ancient 19-22) харьцаагаар хожиж түрүүлснээр 13 сая төгрөг авсан.

Харин хоёрдугаар байрт орсон ATOX Esports 7 сая, kaz, nin9, Senzu тэргүүтэй 29/90 eSports баг гуравдугаар байрт шалгарч 2 сая төгрөгийн шагнал авчээ.

Тэмцээнд D13, Eruption, Clutch Gaming, Northwest, GEUD Gaming тэргүүтэй Монголын шилдэг багууд өрсөлдсөн байна.

#Мэдээ