

IVE хамтлагийн гишүүн Жан Вонён сошиал сүлжээндээ Сөүл дэх тансаг гэрээ харуулж “залуу бөгөөд баян” амьдралын хэв маягаараа олны анхаарлыг татаж байна. Тэр дундаа хэдэн зуун мянган ам.долларын үнэтэй буйдан нь хүмүүсийн ярианы сэдэв болжээ.
Түүний гэр нь Сөүлийн хамгийн үнэтэй хороололд байрладаг бөгөөд алдартнууд, бизнесийн элитүүд амьдардгаараа алдартай.
Зурган дээр дуучин бүсгүй зочны өрөөний төвд байрлах том улаан буйдан дээр тухлан хэвтэж байжээ.

Интернэт хэрэглэгчид уг тавилгыг Францын нэрт дизайнер Пьер Полен-ы загвар болохыг хурдан олж тогтоосон байна. Буйдангийн үнэ нь 200 сая воноос (490 сая) давж магадгүй гэж тооцоолжээ.
Энэ буйдан өмнө нь Ким Кардашьян, Жастин Бибер болон Пэгги Гу зэрэг алдартнуудын гэрт мөн харагдаж байсан байна.
Мөн зургууд дээрээс Lotte World Tower болон Хан мөрөн рүү харсан үзэмж харагдсан нь шүтэн бишрэгчдийн сонирхлыг улам нэмэгдүүлсэн байна.
Тэрээр өнгөрсөн жил Жан Ханнам-дон дахь тансаг виллаг 13.7 тэрбум воноор бэлнээр худалдан авсан гэх мэдээлэл гарч, хэвлэлүүдийн гарчиг болж байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!