Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ


Үжин | YOLO.MN
2017-06-15

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12.00 цагт монгол хэлний хичээлээр эхэллээ. Энэ жил 40 мянга 388 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 87 хувь нь 2017 оны төгсөгчид байна. Элсэгчид арван хичээлээс давхардсан тоогоор 172 мянган шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Элсэлтийн шалгалтыг аймгуудад 22, нийслэлийн есөн дүүрэгт 27  нийт 49 төвд авахаар хяналтын камер, сүлжээ саринуулагч, метал илрүүлэгч, сонсох төхөөрөмж зэрэг багажаар тоноглосон байна.

Элсэлтийн шалгалт энэ сарын сарын 18-ныг хүртэл буюу Ням гараг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтын дүнг долдугаар сарын 1-ний өдөр Боловсролын үнэлгээний төвийн eec.mn сайтад байршуулан оноог нийтэд мэдээлэх юм.

ЭЕШ эхэлсэнтэй холбогдуулан 31-р сургууль дээр шалгалтаа өгөөд гарч ирсэн зарим хүүхдүүдийн сэтгэгдлийг сонирхлоо.




#School #Student #Exam #ЭЕШ