Олны хайрыг хамгийн их татдаг MBTI-ууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хамт байгаад л баймаар, эсвэл ярьж буй зүйлийг нь сонсоод л баймаар нэг тийм онцгой, хүн бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн хэсэг бүлэг хүмүүс байдаг шүү дээ. Мэдээж нийгмийн харилцаа үүсгэж буй хувь хүн болгонд таалагдах боломжгүй ч судалгаагаар “олны хайрыг хамгийн их татдаг” MBTI-уудыг нэрлэсэн байна. Таны эсвэл ойр дотнын тань хүний зан чанар энэхүү жагсаалтад орсон байвал тэдэн рүү энэхүү мэдээллийг илгээж өдрийг нь эергээр эхлүүлээрэй.

1. ESFJ

ESFJ зан чанартай хүмүүс нийтэч байдал, халамжтай зангаараа хүний хайрыг хамгийн их татдаг зан чанаруудын жагсаалтад багтжээ. Тэд үргэлж эелдэг байдлыг эрхэмлэж, бусадтай зүрх сэтгэлийнхээ угаас харьцдаг. ESFJ-тай хамт байх үед хүмүүс өөрийгөө хүндлэгдэж, ойлгогдож буй мэт мэдрэмжийг авдаг байна.

2. ENFJ

Ямар ч хүнд орхигдсон, ганцаардсан мэдрэмжийг мэдрүүлэх дургүй, зөн совингоороо аливааг үйлддэг ENFJ энэхүү жагсаалтад орсонд гайхаад байх зүйлгүй. Тэд байгалиасаа л аз жаргалын энерги цацруулж явдаг тул тэднийг өөрөөр “хүн соронз” гэж ч нэрлэдэг. Найзтай болмоор байгаа ч яаж гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүсийн аврагч нь ENFJ зан чанарын хүмүүс байдаг байх нь ээ.

3. ISFJ

Эргэн тойронд болж буй бүхий л үйл явдлыг анзаарч байдаг дотогшоо зантай хүмүүс хэнд юу хэрэгтэй вэ, хэнтэй яаж харьцах вэ гэдгийг төвөггүй олоод мэдчихдэг. ISFJ зан чанартай хүмүүс тэгж их яриад байдаггүй ч гэсэн тэдний тайван амгалан байдал нь бусдад хамгаалагдсан, аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг байна. Хэдий тэд караокед дуулах хамгийн эхний хүн байхгүй ч хамт байгаа хүмүүсээ эв нэгдэлтэй байлгах гол багана нь болдог гэдэгт итгээрэй.

4. ENFP

Өчигдөрхөн танилцсан шинэхэн танилтайгаа маргааш нь таарахдаа олон жил нөхөрлөсөн мэт хачирхалтай мэдрэмжийг авч байсан уу? Тэгвэл тэр хүн чинь ENFP байх магадлал маш өндөр. Тааварлашгүй, хөгжилтэй, эрч хүчээр дүүрэн, үргэлж бусдад анхаарал тавьж явдаг тэд хэний ч дэргэд өөрийнхөөрөө байж чаддаг гэдгээрээ онцлогтой. Бусдыг байгаагаар нь ямар ч шүүмжлэлгүй хүлээж авдаг тул хүмүүс тэдэнд маш их хайртай байдаг гэнэ шүү.

5. INFJ

Жагсаалтад багтсан хоёр дотогшоо зан чанаруудын нөгөө нь INFJ. Тэд үргэлж бусдыг өөрөөсөө дээгүүрт тавьдаг, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар өндөр тул жагсаалтын хоёрт орох нь гарцаагүй. INFJ-үүд эргэн тойрны хүмүүсийнхээ юу мэдэрч байгааг гярхай ажигладаг тул ямар үед юу ярьж, юу үйлдэх ёстой талаар сайн мэднэ. Танихгүй хүмүүстэй ч зүрх сэтгэлээсээ харьцдаг тэд ойр тойрныхондоо бүхнээ зориулах гээд байдаг тал ажиллагддаг. Хэрвээ эргэн тойронд тань INFJ хүн байдаг бол түүнийг миний өмнөөс чангаа тэвэрч өгөөрэй.

6. ESFP

Ингээд бусдын хайрыг хамгийн их татдаг зан чанар болох ESFP-тэй танилцах цаг ирлээ. Өрөөнд ороход анхаарлыг хамгийн түрүүнд татдаг тэд хүмүүст үргэлж онцгой, хайрлагдсан мэдрэмжийг өгч чаддаг. Хэдий тэд анхаарлын төвд байдаг ч тэр нь хайр татам байдлаар байдаг тул хэн бүхэн түүнд өөрийн эрхгүй татагддаг байх нь.

Эх сурвалж: BESTLIFE

#MBTI