"Австралид Сурцгаая” боловсролын үзэсгэлэн маргааш болно


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Та Австралид суралцахаар сонирхож байна уу?

"Австралид Сурцгаая” боловсролын үзэсгэлэн 2025 оны 9-р сарын 13-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд англи хэлний курс, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, их, дээд сургууль гэх мэт Австралийн бүх шатны боловсролын 22 байгууллагуудын эрх бүхий төлөөлөгчид Австралид суралцахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Үнэ төлбөргүй ч заавал бүртгүүлсэн байх шаардлагатай уг арга хэмжээнд ирснээр Австралийн их, дээд сургуулиудад хэрхэн тэтгэлгээр суралцах тухай хамгийн үнэн зөв мэдээллийг найдвартай эх үүсвэрүүдээс авах боломжтой.

ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: Австралийн элчин сайдын яам

#австралид сурах