Аймшгийн баяраар ХААНА, ЮУ болох вэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Halloween-аар юу хийхээ шийдсэн үү? Yolo.mn сайтын зүгээс баяраа хөгжилтэй өнгөрүүлэхээр төлөвлөж буй хүмүүст зориулан баасан, бямба, ням гарагуудад болох үзвэрүүдийг нэг дор багцлан хүргэж байна.

MOVIEVERSE HALLOWEEN PARTY

Хэзээ: 2025/10/31, 11/01
Цаг: 20:00
Хаана: Biere House, Novotel Ulaanbaatar
Онцлох хөтөлбөрүүд:
DJ Lineup: Uran, Baatardorj, Ami & Maggod
Амьд хөгжмийн үзүүлбэр: Mrs M & Choidog
Үдэшлэгийн хөтлөгч: Tsetula
Алдаж болохгүй боломжууд:
Шилдэг хувцасны шагнал — 500,000₮
Тарот зурхай, нүүр будалтын булан, худалдааны зах болон бусад сюрпризүүд
Тасалбар бүрт — үнэгүй welcome shot

Тасалбар: 40,000 ₮

Тасалбарыг ЭНД дарж авна уу.

HALUUNWEEN SHOW 2025

Хэзээ: 2025, 10 сар 31, Баасан
Цаг: 20:00 - 03:00
Хаана: UG PALACE

 Харанхуй шөнө, галзуу vibes — энэ бол HALUUNWEEN 
 Dress code: Halloween costume /  халуухан ирээрэй  /
 Door open 20:00 DJ Warm Up
 Show Start 23:00
 +21 дээш насныхан
 
LINE UP:

  •  DESANT
  •  GINJIN
  •  TRISHNA
  •  LIMIT KING
  •  AMRA
  •  ROOCKIE
  •  AM-C
  •  MVCHI
  •  SHUWU
  •  CILI
  •  KEY K

Тасалбар 55000төг

VIP 4 хүний ширээ-799,000₮, 6 хүний ширээ-999,999₮

Тасалбарыг ЭНД дарж авна уу.

LOOK HAUNTED HOUSE

10-р сарын 31, 11-р сарын 1,2-нд Passage төвд “LookTV Haunted House” эвент зохион байгуулагдах гэж байна.Хараал жатгаар дүүрэн харанхуй өрөөнүүдэд чамайг юу хүлээж байгааг таашгүй. Зөн совиндоо найдаад чигээрээ алхахад  аймшгийн киноны ертөнцөд хөл тавьснаа чи ухаарах болно. Хар дарсан зүүднээсээ хэзээ ч сэрэхгүй мэт мэдрэмж авахыг хүсвэл Look Haunted House-т ирээрэй. Зориг чинь хүрвэл үзээд алд, амьд гарах хаалга ганц л бий.  

THE RULEBOOK:

  • Насны хязгаар: +16 настай байх
  • Хана, тавилга, тоглоомын хэрэгсэл, декорыг эвдэхгүй байх
  • Гар чийдэн,  гэрэлтэй камер ашиглахыг хориглоно.
  • (зөвшөөрсөн photobooth хэсэгт хамаарахгүй)
  • Эмх замбараагүй байдал үүсгэхийг хориглоно.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол орохыг хориглоно
  • Зөвхөн Shoppy.mn-ээс тасалбар авсан хүмүүс цагийн хуваарийн дагуу оролцох боломжтой.

Тасалбар 14,900 ₮

Тасалбарыг ЭНД дарж авна уу.

UB x SEOUL DJ BATTLE HALLOWEEN PARTY (10.31)

Хэзээ: 2025, 10 сар 31, Баасан
Цаг: 20:30 - 04:00
Хаана: Zaisan Hill event hall

UB x SEOUL бол Сөүл хотын шөнийн соёлыг Улаанбаатарын зүрхэнд авчирсан шинэ үеийн клуб фестиваль.

Энд K-club-ийн culture ба Mongolian rave energy нэгэн хэмнэлд цохилж, азийн орчин үеийн nightlife-ийг дахин тодорхойлно.

Бид Монгол залуусаа Азийн орчин үеийн клуб, соёлын урсгалтай холбож, music and fashion нэг тайзан дээр cүлэлдэж, Монголын entertainment show business.д нэгэн шинэхэн соёлын үрийг хөрсжүүлэх болно.

TEAM KOREA 

  • DJ MANGO DJ ARIV DJ KINDA DJ SOAP 
  • HOST XYLO
  • TEAM MONGOLIA 
  • DJ GANA.DISCO DJ TUXU DJ UULEN DJ BAYARAA

SHOWCASE ROUND

  • Round 1: Groove Battle UB – Deep & Afro House vs Seoul – K-House / Funky House 
  • Round 2: Bassline War UB – G-house / Bass House vs Seoul – Progressive House 
  • Round 3: Drop Showdown UB – Trap & Hip-hop remix vs Seoul – K-Pop & Hip Hop, Trap remix 
  • Round 4: BPM Clash UB – Hard Techno vs Seoul – Psytrance / Hardstyle 
  • Final Round: Crowd & DJ  mix showdown

Насны хязгаар: 21+

EARLY BIRD: 35’000 ₮
GA 49’000 ₮
Back stage 100$ 350’000 ₮

Тасалбарыг ЭНД дарж авна уу.

LEVANTER MAGAZINE: ARCANA NIGHT

Хэзээ: 2025, 10 сар 31, Баасан
Цаг: 20:00 - 02:00
Хаана: Alfie Restaurant - Central Tower 1st floor

Тарот хөзрийн нууцлаг ертөнцөд уусах орой. Далд оршихуй бүр цуглах үдэш. 

Морил, зугаац, муу ёрыг огшоо!

Найзуудтайгаа хөгжилдөх орчин, бүжгийн талбай, уух зүйлс чинь бэлэн!

Host Twin T бэлэн!

Amra, AM-C, Becca нар бэлэн!

Хувь тавиланг чинь зөгнөх тарот мэргэч бэлэн!

Тасалбар бүрд WELCOME DRINK, FINGER FOOD мөн тарот хөзрөөр мэргэлүүлэх эрх дагалдах болно.

66’666 ₮

Тасалбарыг ЭНД дарж авна уу.

BLINDFOLD HALLOWEEN RAVE TRIP PARTY

Хэзээ: 2025, 10 сар 31, Баасан
Цаг: 20:00 - 02:00
Хаана: ИХ НАЯД ПЛАЗА 6 ДАВХАР “TRIPLE EVENT HALL”

Дуртай уран бүтээлчдээ сонсож, dark-house, techno хэмнэлд бүжиглэхийн хажуугаар найзуудтайгаа нэг оройг connect хийн, хөгжилдөх орон зайг блайндфолдыхон нь бэлдээд байна. 

Shulundug photobooth, Polaroid photobooth, free shot, Emcee @tuguldurerdenietzsche , Celebrity Bartender, Costume-ны тэмцээн, Scavenger Hunt гэх мэт олон activities бид бэлдсэн байгаа.

“METAL HALLOWEEN PARTY” VOL17 

Хэзээ: November 1, 2025
Цаг: 7PM
Хаана: Foxie beer house /Seoul plaza B1 F/

“Ihriegel”-ээс зохион байгуулж буй 17 дахь эвент буюу “Metal Halloween party” vol17 хүргэхэд бэлэн боллоо. Энэ үдэш Монголын хамгийн хүнд хөгжим сонирхогч буг, чөтгөр, сүнс,шуламсуудын цуглаан болох гэж байна.

Line up:

  • Aysiin Salkhi /Death metal/
  • Xanshyr /Black metal/
  • Grave Forest /Black metal/ (+Lifelover cover)
  • Nocturn /Black metal/
  • Xatreich /Black metal/
  • Sorg /Depressive Black metal/

Та бүхэн хамгийн хэрцгий аймшгийн дүр төрхийг бүтээн хүрэлцэн ирнэ үү гэж урьж байна.
Хамгийн жихүүцэм дүрийг бүтээсэн сүнсэнд Онцгой бэлэгтэй.

Tax: 40k /+1beer/ door only 

#Halloween #Аймшгийн баяр