Герман хэл сурч буй хүмүүс үзэхэд тохиромжтой 10 кино


Т.Хулан | YOLO.MN
2023-06-05

Үгийн сангаа дээшлүүлж, өгүүлбэр зүйн чадваруудаа сайжруулах гэхчлэн гадаад хэлний мэдлэгээ сонирхолтойгоор хөгжүүлэхэд кино үзэх нь тусалдаг. Энэ удаа Герман хэл сурч буй сурагчдадаа зориулан хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд тохиромжтой кинонуудыг санал болгож байна. 

1. The White Ribbon (Das weiße Band) (2009) 

1910-аад онд Германы жижиг тосгоны иргэд хэрхэн аж төрж байсан талаар өгүүлнэ. Зарим хүмүүст киноны зохиол хэтэрхий хүнд мэт санагдаж магадгүй. Гэвч үзсэндээ харамсахгүй гэдэгт итгэж байна. Харилцан яриа удаан ойлгомжтой өрнөх тул ойлгож, дуурайхад амар байх болов уу. 

2. Keinohrhasen (Rabbit Without Ears) (2007) 

Инээдмийн романтик төрлийн кино үзэх дуртай бол энэ киног танд санал болгож байна. Гол дүрийн эр асуудалд орон 300 цаг олон нийтийн ажил хийх ёстой болдог. Харин тэр үед багадаа хөрш байсан бүсгүйтэй таарч, хамт ажиллах хугацаандаа дотносож, үйл явдал өрнөх болно. Харилцан яриа нь өдөр тутмын, энгийн учир ойлгоход амархан бөгөөд сурч авах хэллэг ихтэй. 

3. Soul Kitchen (2009) 

Санхүүгийн асуудалтай тулгарсан Зино эрүүл мэндийн даатгалгүй байтал дискний гэмтэл авснаар үйл явдал эхлэх болно. Киноны зарим хэсэгт эрүүл мэндийн болон санхүүгийн талаар хүнд хэллэгүүд гардаг тул анхлан суралцагчдад хүндрэлтэй байж магадгүй. Гэвч үгсийн санд тань хэрэгтэй үг хэллэгүүд их таарах юм шүү.  

 

4. Absolute Giganten (Gigantic) (1999) 

Галзуу гурван найзын нэг нь амьдарч буй Хамбург хотоо үүрд орхих болно. Гэвч явахаасаа өмнө нэгэн галзуу үдшийг өнгөрөөхөөр шийдэх ба тэдний адал явдлыг киноноос хүлээн авч үзээрэй. Жинхэнэ нөхөрлөлийн талаар өгүүлэх тус кинонд ойлгоход хүндрэлтэй үг хэллэг байхгүй тул анхлан суралцагчид үзвэл тохиромжтой. 

5. Das Experiment (The Experiment) (2001) 

1971 оны “Станфордын шоронгийн туршилт”-аас сэдэвлэн бүтээсэн хэсэг бүлэг судлаачдын тухай өгүүлэх кино. 20 залууг шоронгийн хоригдол болон харгалзагчийн дүрд тоглуулан туршилт хийнж. Гарах үр дүн таныг цочирдуулах болно. 

6. The Lives of Others (Das Leben der Anderen) (2006) 

Оскарын шагнал хүртсэн тус кинонд дайны үед тагнуулчаар ажиллаж байсан залуугийн түүхийг өгүүлнэ. Зарим өгүүлбэр нь хэтэрхий урт, төвөгтэй учир хадмалаар үзвэл ойлгомжтой байх болов уу. 

7. Nowhere in Africa (Nirgendwo in Afrika) (2001) 

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Еврей үндэстэн хэрхэн аж төрж байсан талаар сонирхож байвал энэхүү киног санал болгож байна. Нацист Германаас Зүүн Африк руу дүрвэж буй Еврей гэр бүлийн тухай кинонд гардаг. 

8. Goodbye, Lenin! (2003) 

Алексын ээж 1989 онд коммад орон зургаан жилийн турш ухаангүй байх ба түүнийг хэвтэж байх үед үйл явдал хэрхэн өрнөснийг харуулах инээдмийн төрлийн кино юм. Үгийн сонголт, хэллэг зэргээс харахад ахисан түвшний суралцагчид үзвэл илүү тохиромжтой. 

9. Downfall (Der Untergang) (2004) 

Гитлер амьдралынхаа сүүлийн арван хоногт юу бодож, юу хийж өнгөрүүлсэн талаар өгүүлэх энэхүү кино таниас олон сэтгэл хөдлөл гаргана гэдэгт итгэлтэй байна. Та киноноос түүний сайн ба муу талуудыг мэдэхээс илүүтэй түүний амьдрал, бодол, хүн гэх бодгалийн тухай санаашрах болно. Эцэст нь Австри аялга сурахыг хүсэж буй хэн бүхний заавал үзэх кино юм шүү.

10. Run Lola Run (Lola rennt) (1998) 

Найз залуугийнхаа амийг аврахын тулд 20 минутанд 100,000 евро цуглуулах хэрэгтэй болсон бүсгүй хэрхэн амь өрсөн тэмцэхийг тус киноноос үзээрэ. Энгийн, уламжлалт харилцан яриа ихтэй учир Герман хэлний анхлан суралцагчдын үзэх ёстой хамгийн эхний кино байх болов уу.