

Шинэ судалгаагаар Gen Z ажилтнуудын бараг 60 хувь нь өөрсдийн ажлыг удаан үргэлжлүүлэхээр төлөвлөөгүй, түр зуурынх гэж үздэгээ илэрхийлжээ. Судалгаанд оролцогчдын 47 хувь нь нэг жилийн дотор ажлаасаа гарахаар төлөвлөж байгаа бол дөрвөн хүн тутмын нэг орчим нь ямар ч мэдэгдэлгүйгээр ажлаа хаяхад бэлэн байна гэж хариулсан байна.
Үүгээр ч зогсохгүй, ойролцоогоор 30 хувь нь хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэх, гарах тухай яриа, бүр салах ёсны имэйл ч илгээхгүйгээр шууд ажлаасаа гарч байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Gen Z-ийн нэг ажлын дундаж хугацаа ердөө 1.8 жил байна.
Эдгээр дүгнэлтийг Gateway Commercial Finance компанийн 2025 оны зургаадугаар сард явуулсан судалгаанаас гаргасан бөгөөд судалгаанд 1,008 ажил эрхэлж буй америк хүн хамрагдсан. Оролцогчид нь Gen Z ажилтнууд болон ажилд авах менежерүүдээс тэнцүү бүрдсэн байна.
Судалгаагаар чадварлаг Gen Z-ийн талаас илүү хувь нь уламжлалт 9–6 ажлаас илүү ажил олгогчоос хамааралгүй, хувиараа хөдөлмөр эрхлэхийг илүүд үзсэн бөгөөд freelance ажил, авьяас, бүтээлч чадвараараа мөнгө олдог ажлуудыг илүүд үзэж байна.
Gen Z ажилтнуудын ердөө дөрвөн хүн тутмын нэг нь л одоогийн ажлаа урт хугацаанд үргэлжлүүлнэ гэж боддог байна.
Иллинойсын их сургуулийн социологийн профессор Кевин Лайхт Gen Z-ийн энэ ажлаас хөндийрөх хандлага олон арван жилийн турш бүрэлдсэн гэж үзэж байна.
“Олон жилийн турш тогтвортой карьер бол өнгөрсөн зүйл гэж бидэнд сануулсаар ирсэн. Нэг компанид 30 гаруй жил ажилладаг байсан цаг үе аль хэдийн дууссан. Мөн Gen Z нь ихэнхдээ ажлын туршлага бага, байгууллагуудад итгэх итгэл сул, эрсдэлээс зайлсхийх хандлагатай байдаг нь энэ тогтворгүй байдлыг улам өдөөж байна.
Гэхдээ энэ нь зүгээр нэг хариуцлагагүй байдал биш. Харин тэд өөрсдийнх нь сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьдаггүй гэж үзсэн системээс хил хязгаараа тогтоож, ухамсартайгаар гарч буй хэлбэр юм." гэжээ.
Эх сурвалж: New York Post
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!